Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 25-наас аялж эхэлнэ www.eagle.mn
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн 3/4 дүгээр галт тэрэг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн аялахаар болжээ.
Эхний галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотоос арваннэгдүгээр сарын 25-нд, ОХУ-ын Эрхүү хотоос арваннэгдүгээр сарын 28-нд хөдөлнө. Тус чиглэлийн галт тэрэг долоо хоногт нэг удаа аялах юм.
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэл:
Лхагва гарагийн 07:27 цагт Бээжингээс хөдөлнө.
Пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ.
Баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ.
Эрхүү-Улаанбаатар-Бээжин чиглэл:
Бямба гарагийн 06:58 цагт Эрхүүгээс хөдөлнө.
Ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт ирнэ.
Даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрнэ.
Галт тэрэгний аяллын хуваарийг тухайн улсын орон нутгийн цагаар тооцсон байна.
Нийтэлсэн огноо2026-11-24





