1 MONGOLIA’S FOREIGN POLICY DOCTRINE AND THE ‘THIRD NEIGHBOR’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/24      2 JOINT STUDY CLEARS PATH FOR LONG-AWAITED EGIIN GOL HYDROPOWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      3 FOREIGN MINISTERS OF MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      4 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      5 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      6 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      7 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      8 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      9 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      10 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН АЛЬ НЭГЭНД ЯВУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     БЭЭЖИН-УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ЭНЭ САРЫН 25-НААС АЯЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО-3 WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхний 7 хоногийн аль нэгэнд явуулна www.itoim.mn

УИХ энэ 7 хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлахаар болжээ.
Хуульд Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс 70 хоногийн дотор дараагийн сонгуулийг товлон зарлана гэж заасан ч Сонгуулийн ерөнхий хорооноос нэгэнт нөхцөл байдал тодорхой болсон учраас даруйхан зарлах ёстой гэжээ. Тиймээс арванхоёрдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлахаа больж, энэ 7 хоног болгон наашлуулсан байна. Хэрвээ энэ 7 хоногт сонгуулиа товловол хоёрдугаар сарын сүүл юм уу, гуравдугаар сарын эхний 7 хоногт товлох боломжтой гэсэн тооцоо хийж байгаа аж.
Ерөнхийлөгчийг чөлөөлсөн өдрөөс тооцоход хоёрдугаар сарын 5,6-аас гуравдугаар сарын 19-ны хоорондох хугацааг сонгож дараагийн сонгуулийг товлох ёстой болжээ. Гэхдээ өвөл сонгууль явуулах нь ирц бүрдэхгүй, нэмэлт санал хураалт явуулах эрсдэлтэй учраас гуравдугаар сарын 19 рүү тулгаж сонгууль товлож болохгүй гэж үзэж байгаа аж.
Энэ жил хоёрдугаар сарын эхээр Цагаан сар болох учраас хоёрдугаар сарын сүүлийн 7 хоног юм уу, гуравдугаар сарын эхний 7 хоногийг сонгож сонгуулийг товлох тооцоо гарч байгаа аж. Энэ өдрүүдэд сонгуулийг товловол нам, эвслүүд нэгдүгээр сарын дундуур нэр дэвшигчээ тодруулж, санал авах өдрөөс 16 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ.
Сонгуулийн хоногийн тов гармагц нэр дэвшилт, СЕХ-д бүртгүүлэх, сурталчилгааны хоног гээд бүх зүйлийн хугацаа тодорхой болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай 5 нам, эвсэл хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй ч зарим нам, эвсэл хамтарч орж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-11-24