1 MONGOLIA’S FOREIGN POLICY DOCTRINE AND THE ‘THIRD NEIGHBOR’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/24      2 JOINT STUDY CLEARS PATH FOR LONG-AWAITED EGIIN GOL HYDROPOWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      3 FOREIGN MINISTERS OF MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      4 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      5 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      6 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      7 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      8 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      9 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      10 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН АЛЬ НЭГЭНД ЯВУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     БЭЭЖИН-УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ЭНЭ САРЫН 25-НААС АЯЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО-3 WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа www.montsame.mn

Улсын Их Хурлын арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

2027 оны Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд тав орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц шинэчлэлийн эхлэлийг тавьж буйгаараа онцлогтой. Энэ хүрээнд инфляцыг үүсгэж, тэтгэж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийн сувгуудыг үе шаттай хязгаарлах, Төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 ажил хэрэгжүүлэхээр тусгасан байна. Монголбанкнаас өнгөрсөн 15 жилийн мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээр инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдахад эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, төсвийн шинжтэй санхүүжилт, төсвийн тэлэлт нөлөөлж иржээ. Иймд 2027 оны Үндсэн чиглэлд эдгээр суурь шалтгааныг арилгах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах цогц ажлыг тусгасан аж.
Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2027-2030 онд жил бүр нэг их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргахаар тусгажээ. Үүний зэрэгцээ төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх хүрээнд 2028-2032 онд жил бүр нэг их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ. Ингэснээр зах зээл дэх илүүдэл мөнгийг татах хэрэгслийг өргөжүүлж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай нөхөх боломж бүрдэх юм. Мөн цаашид Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлж, Төв банк үндсэн чиг үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад төвлөрөх нөхцөлийг сайжруулна гэж үзсэн байна. Энэ хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлэхээр тусгасан бөгөөд одоогийн зээлдэгчдийн гэрээ, зээлийн хүү өөрчлөгдөхгүй.

Түүнчлэн төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзахаар тусгалаа. Ингэснээр валютын зах зээлд ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, төгрөгийн илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьжээ. Эдгээр шинэчлэлтэй уялдуулан санхүүгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, бүртгэлийн дэд бүтцийг сайжруулж, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захыг идэвхжүүлэх, бодлогын хүү эдийн засагт дамжих механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ банк, санхүүгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхээр тусгасан байна.

2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь Монголбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегитай уялдаж, мөнгөний бодлогын богино хугацааны тохируулгаас гадна инфляцыг үүсгэж буй тогтолцооны суурь асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байна. Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, УИХ-д тайлагнах бөгөөд бодлогын шинэчлэлүүдийг тууштай хэрэгжүүлснээр инфляцыг тогтвортой нам түвшинд хүргэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.



Нийтэлсэн огноо2026-11-24