1 GOVERNMENT SUBMITS FIVE-YEAR DEVELOPMENT POLICY FOR 2026–2030 TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/10      2 HUMAN RIGHTS ASSESSMENT OF E-MONGOLIA SYSTEM CONDUCTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/10      3 THE MONGOLIAN WOMAN WHO WILL REPRESENT SERBIA AT MISS UNIVERSE HAS ANNOUNCED: "MY ROOTS ARE ASIAN, AND MY PASSPORT IS SERBIAN" WWW.SLOBODENPECAT.MK PUBLISHED:2025/11/09      4 116 DEATHS REPORTED THIS YEAR WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/11/09      5 MONGOLIAN DELEGATION PARTICIPATES IN COP30 TO ADVANCE PARIS AGREEMENT GOALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/09      6 CHINA, RUSSIA, MONGOLIA SIGN TEA ROAD TOURISM PLAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/09      7 EMBASSY OF MONGOLIA CELEBRATES 50TH ANNIVERSARY OF ESTABLISHMENT OF DIPLOMATIC RELATIONS WITH KUWAIT WWW.TIMESKUWAIT.COM PUBLISHED:2025/11/09      8 CLEAN-UP, INFRASTRUCTURE PREPARATIONS FOR COP17 UNDERWAY AT NATIONAL GARDEN PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/07      9 BANK OF MONGOLIA PURCHASES 2,829 KG OF PRECIOUS METALS IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/07      10 SINGAPORE NOW HAS NON-STOP FLIGHTS TO MONGOLIA WWW.MAINLYMILES.COM PUBLISHED:2025/11/07      “МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     Г.ДАМДИННЯМ: ЗЭС ХАЙЛУУЛАХ, ТӨМӨР, НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ 5 ЖИЛД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     НҮҮРС ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН АТГАНД ОРСОН ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ТӨЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     2007 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ ОНД 5000 ӨРХИЙГ ДУЛААЛЖ, ХИЙН ХАЛААЛТЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ОРОН НУТАГТ ДАМЛАН ЗАРЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/09     МОНГОЛООР ДАМЖИХ УМАРД СОЛОНГОСЫН ДҮРВЭГЧДИЙН ХЯМРАЛ: СОЛОНГОСЫН ХУВААГДАЛ ДУНДАХ ИДЕАЛИЗМ БА ПРАГМАТИЗМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     "УХАА ХУДАГ"-ИЙН АСУУДЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ САНАЛ ХУРААЛТАД МАРГААН ГАРЧ, ХОЙШЛУУЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     АКУА ГАРДЕН: ӨЧИГДӨР ТОВЛОГДСОН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЖ, ЗАХИАЛСАН 640 АЙЛ БАЙРАА ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07    

Нүүрс тээврийн С зөвшөөрөл уул уурхайн компаниудын атганд орсон гэв www.news.mn

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун нар “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өчигдөр (2025.11.08)хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус холбооноос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.
Тээвэрчдийн холбооны зүгээс шаардлагадаа гурван асуудлыг тусгасан. Үүнд:
Хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг жолооч нарт олгодог болсон хэдий ч уурхайн компаниудаас 100 хувь хараат байгааг зогсоох,
Цөөнх болсон ААН, худалдан авагч нарт олгож буй нүүрс тээврийн зохицуулалттай заалтууд бүхий Засгийн газрын тогтоолуудыг авч хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох арга хэмжээ авах,
Зам, тээврийн сайдын бүрэн эрхийн хүрээнд тээврийн жишиг тарифыг мөрдүүлж ажиллах, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудыг нүүрс тээврийн тендерийн ажиллагаанд хамгийн доод үнийг тогтоохыг болиулахыг хүслээ.
Уулзалтын үеэр “Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү хэлэхдээ “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан С зөвшөөрлийн бичгийг жолооч нарт өөрсдөд нь олгодог болсон ч худалдан авагчийн захиалгаар олгогддог тул уурхайн компаниуд С зөвшөөрлөө атгасаар байна. Мөн хилийн боомтуудаар өөрсдийн гэсэн гарцтай болсон хувийн компаниуд нүүрс тээврийн жолооч нарыг хавчин шахаж байгааг анхааралдаа авч өгнө үү” хэмээн хүслээ.
Үүний хариуд Б.Дэлгэрсайхан сайд хэлэхдээ “Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг өөрсдөдөө давуу байдлаар урвуулан ашиглаж буй явдлыг зогсоож, арга хэмжээ авч ажиллана. Харин жишиг тарифын хувьд зах зээлийнхээ тарифаар явахыг санал болгож байна. С зөвшөөрлийн асуудлыг дахин анхааръя. Би энэ сарын сүүлээр та бүхний төлөөлөлтэй хамт газар дээр нь ажиллаж, худалдан авагч болон шийдвэр гаргах хүмүүстэй уулзъя” хэмээлээ.
Мөн энэ үеэр жолооч нарын эрх ноцтой хөндөгдөж байгаа талаар дурдлаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтыг түшиглэсэн “Цагаан хад” сууринд 1992 оноос хойш амьдрал буцалсан ч өнөөдрийг хүртэл тус газарт жолооч нарын ажиллах орчин нөхцөл тохь муутай, эрүүл аюулгүй байдал, хүний эрхийн асуудал, цалин хөлсний харилцан адилгүй байдал гээд олон чухал асуудал цэгцрээгүй хэвээрээ байна. Боомт хариуцсан дарга нар нь ажлаа мэддэггүй. Жолооч нартай харилцдаггүй. Мөн энд монгол хүний эрх ноцтой хохирсоор байна гэдгийг онцлов.
Сайдын зүгээс нийгмийн хариуцлагатай компанид нь давуу эрх олгож, улсыг хохироодоггүй, жолооч тээвэрчдийнхээ ажил амьдралд анхаарал хандуулдаг байгууллагыг нь бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Эцэст нь маргааш (2025.11.10)-ны 10.00 цагаас дахин Аж үйлдвэр эрдэс баялгийн яам болон Боомтын зөвлөлийн төлөөллийг байлцуулан дахин уулзалт хийж, шийдвэрт хүрэхээр тохиролцлоо.



Нийтэлсэн огноо2025-11-10