Экспорт, импортын хэмжээ эхний 10 сард буурсан үзүүлэлтэй гарчээ www.news.mn
Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 9.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллар, экспорт 966 сая ам.доллар, импорт 228 сая ам.доллар, тэнцэл 738 сая ам.доллароор тус тус буурсан талаар албаныхан мэдээллээ.
Тухайлбал, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны гаргасан тоон мэдээллээр 2025 оны эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 966 сая ам.доллароор буурахад нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 55 сая ам.доллар, хонь, ямааны мах 14 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн аж.
Үүнээс гадна зэсийн хүдэр ба баяжмал 1.9 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 190 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 126 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 40 сая ам.доллар хүрчээ.
Нийтэлсэн огноо2025-11-13





