1 MONGOLIAN HEALTH WORKERS’ PAY TO RISE 75% IN STAGED INCREASES NEXT YEAR WWW.ASIANEWS.NETWORK  PUBLISHED:2025/11/13      2 FLS CONTINUES MINING SERVICE CENTRE PROGRESS WITH MONGOLIA EXPANSION WWW.IM-MINING.COM  PUBLISHED:2025/11/13      3 HOMEGROWN AI: MONGOLIA’S BLUEPRINT FOR DEVELOPING NATIONS WWW.E27.CO PUBLISHED:2025/11/13      4 GOVERNMENT MANDATES LOAN REPAYMENT BY ERDENES MONGOL SUBSIDIARIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      5 STANDARD FOR PASTEURIZED CAMEL MILK ADOPTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      6 PRIME MINISTER APPOINTS MP GANKHUYAG KHASSUURI AS DEPUTY PRIME MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      7 600 HECTARES REHABILITATED FROM MINING DAMAGE IN SELENGE AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      8 PARLIAMENT APPROVES 2026 BUDGET LAW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      9 TMK ENERGY ADVANCES MONGOLIAN CSG PROJECT WITH PROMISING RESOURCE ESTIMATES WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2025/11/13      10 MARS-V CAMP TO SIMULATE LIFE ON THE RED PLANET IN MONGOLIA BY 2029 WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2025/11/12      МОНГОЛЫН ГОВЬД АНГАРАГ ГАРАГИЙГ БҮТЭЭХ "MARS-V" ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     НИЙСЛЭЛИЙН 1300 ГАРУЙ ӨРХӨД ДУЛААЛГЫН БАГЦ ХҮРГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     ГУРВАН ТАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ОЮУТОЛГОЙН АСУУДЛААРХ НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД 300 ГЭРЧ ДУУДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ ЭХНИЙ 10 САРД БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТЭЙ ГАРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ОН ГАРСНААС ХОЙШ 606 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛСАН НАЙМАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     МОНГОЛ УЛС 177 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ГОЛ ЗАМУУДЫН АЧААЛЛЫГ 30 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛАХ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМД ТҮР ЗАМ ТАВЬЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12    

Монголын говьд Ангараг гарагийг бүтээх "MARS-V" төслийг олон улсын хэвлэлүүд онцолжээ www.itoim.mn

Монголын говьд бүтээн байгуулалт нь өрнөж буй "MARS-V" төслийг олон улсын хэвлэлүүд ийнхүү онцолжээ.
CNN: Жуулчдыг сансрын нисэгч болгох зорилготой хүнд нөхцөлийн адал явдал
25 дахь өдөр. Та цасаар бүрхэгдсэн Ангараг гараг мэт орчинтой газарт байрлах капсул маягийн орон дээр сэрнэ. Гадаа -30 хэмийн хүйтэн, суурин газраас хол. Өглөөний бясалгалаа хийж, хөлдөөж хатаасан банштай өглөөний цайгаа уусныхаа дараа зургаан хүний багийнхантайгаа дулаан хувцасныхаа дээр “сансрын хантааз” өмсөөд элсэн шуурга руу гарч, даалгавартаа мордоно.
Энэ бол зүүд биш. Энэ бол Монголын говьд бүтээн байгуулж буй нэг сарын турш үргэлжлэх “Марс дээр амьдрах симуляцийн туршилт” буюу жуулчдад зориулсан шинэ төрлийн сорил юм.
“MARS-V” төслийн тухай
Энэхүү төсөл Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төвтэй төрийн бус байгууллага MARS-V-ийн санаачилгаар хэрэгжиж байна. Тэдний зорилго бол говьд бүрэн хэмжээний Ангарагтай төстэй симуляцийн бааз байгуулж, хүн төрөлхтний Ангараг гараг руу хийх аяллын бэлтгэлд ашиглах юм. Эхний жуулчдаа 2029 онд угтан авах төлөвтэй байна.
Дэлхий дээр Ангараг гарагийн газарзүй, уур амьсгалд хамгийн төстэй нутаг бол Монголын өргөн уудам говь талын нутаг гэж судлаачид үздэг. 45°C-аас -40°C хүртэл хэлбэлздэг хэт хуурай, улаан өнгийн хөрстэй, эзгүй уудам газар нь яг л Ангараг гарагийг санагдуулна.
Энэхүү тусгаарлагдсан, өндөрлөг бүсийн хүйтэн уур амьсгал нь судлаач, сансрын нисэгчдэд зориулсан сургалтын бааз, тоног төхөөрөмж, робот турших туршилтын талбар болоход хамгийн тохиромжтой. Гэхдээ MARS-V багийнхан үүнийг аялал жуулчлалын шинэ боломж гэж харж байгаа аж.
“Таны зорилго бол бүрэн тусгаарлагдсан орчинд амьд үлдэх. Та өөрийгөө үнэхээр өөр гараг дээр байгаа гэж төсөөлөх ёстой. Протокол зөрчвөл үхнэ гэж ойлгох хэрэгтэй” хэмээн MARS-V-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хэлжээ.
Өдөр тутмын сорилтууд
Марсын амьдралын туршилтын үеэр оролцогчид геологийн судалгаа хийх, хөрсний дээж цуглуулах, “сансрын тээвэр”-т сууж ажиллах гэх мэт даалгавруудыг гүйцэтгэнэ. Дэлхийтэй (MARS-V-ийн командын төвтэй) харилцахдаа цагийн хоцрогдолтой дохио ашиглаж, бодит нөхцөлийг дуурайна.
Хамгийн бодит байдлыг хангахын тулд гаднын тусламжийг нүднээс далд байлгах аж. Хоол хүнс нь хөлдөөн хатаасан монгол хоол. Жишээ нь, усанд дэвтээж иддэг банш, хуурай шөл зэрэг багтана. Үүгээрээ монгол соёлыг хүндэтгэхийн зэрэгцээ сансрын хүнсний хэв маягийг хадгалжээ. MARS-V-ийн инженерүүдийн зохион бүтээж буй Марсын бөмбөгөр сууцууд нь уламжлалт гэрийн бүтэцтэй төстэй.
Шинэ үеийн аялал ба сансар судлал
Гарагийн амьдралыг дэлхий дээр турших санаа шинэ биш. NASA болон ESA олон жилийн турш ийм туршилтын баазууд ашиглаж ирсэн. Гэвч MARS-V шинжлэх ухаан, аялал жуулчлалыг хослуулсан санаагаа сансрын аялал бодит болдог мөчид гаргаж ирж байна.
SpaceX болон Blue Origin зэрэг компаниуд алдартнуудыг татаж, тансаг сансрын аяллыг хийх болсон билээ. Харин 28 сая ам.долларын нислэгийн тасалбар авч чадахгүй хүмүүст зориулж, MARS-V ердөө 6,000 ам.доллароор Марсын амьдралыг мэдрэх боломж олгоно.
Одоогоор симуляцийн төвийн орчны загвар, өмсгөл, хоолны цэс бэлэн болсон бөгөөд 2–3 жилийн дараа олон нийтэд нээлттэй болох төлөвтэй байна.
Kursiv Media: “MARS-V” төслийн хүрээнд Монголын говьд 2029 он гэхэд Ангараг гарагийн амьдралыг дуурайсан бааз байгуулагдана
“MARS-V” хэмээх зоримог төсөл 2029 он гэхэд Монголын говьд нээгдэх төлөвлөгөөтэй байна. Төслийн зохион байгуулагчдын хэлснээр энэ нь дэлхий дээрх хамгийн бодитой Ангараг гарагийн амьдралын симуляцийн төв болох юм. Энэхүү бааз нь зөвхөн жуулчны зориулалттай бус, харин хүн төрөлхтний анхны Ангараг руу хийх экспедицийн амьдралын туршлагыг нэг сарын турш бодитоор турших шинжлэх ухааны туршилтын талбай байх аж.
Оролцогчдыг сонгох үйл явц маш хатуу байх бөгөөд бие бялдар, сэтгэлзүйн нарийн шалгалт, дараа нь гурван сарын онлайн сургалт орно. Шалгуурыг давсан зургаан хүн гар утсаа хураалган, нэг сарын турш говьд тусгаарлагдан амьдрах бөгөөд орчин үеийн холбоо, авто замаас бүрэн холдох юм. Хамгийн ойрхон суурин газарт машинаар хүрэхэд 10 цагийн зайтай.
Хөтөлбөрийг аравдугаар сараас гуравдугаар сар хүртэлх хүйтэн улиралд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үед температур −30°C хүртэл буудаг. Баазын модуль хэлбэрийн байгууламжууд нь уламжлалт монгол гэрээс санаа авсан, орчин үеийн загвар, үндэсний өв уламжлалыг хослуулсан уран шийдэлтэй байх юм.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.AA



Нийтэлсэн огноо2025-11-14