1 MONGOLIA MAY JOIN CIS RAILWAY TRANSPORT COUNCIL WWW.REPORT.AZ PUBLISHED:2025/11/27      2 MONGOLIAN SOLAR PLANT: UNIQUE 2024 PROJECT UNVEILED WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/11/27      3 FACTORS SHAPING INDIA'S RENEWED INTEREST IN MONGOLIA AND WHY CHINA IS SURE TO NOTICE WWW.CALIBER.AZ PUBLISHED:2025/11/27      4 MONGOLIA OBSERVES REPUBLIC PROCLAMATION AND FIRST CONSTITUTION ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      5 OVER 200 INTERNATIONAL SHIPS NOW SAIL WITH MONGOLIAN FLAG WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/27      6 GOVERNMENT ALLOCATES MNT 1 BILLION FOR OVERTIME INCENTIVES OF MEDICAL STAFF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      7 MUNKHSUKH SUKHBAATAR APPOINTED AS OYU TOLGOI CHIEF EXECUTIVE OFFICER WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/11/26      8 MONGOLIA EMBRACES FOREIGN CAPITAL WWW.IFRE.COM PUBLISHED:2025/11/26      9 THERMAL POWER PLANT 5 TARGETS CLEANER AIR, RELIABLE ENERGY FOR ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      10 MONGOLIA, CHINA TO COOPERATE IN ANIMAL-DERIVED RAW MATERIAL PROCESSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛД ХЯТАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     KAZINFORM: МОНГОЛООС ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРСАН “SILK WAY STAR”-ЫН АНХНЫ ЯЛАГЧИЙН ЗАМНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.МӨНХСҮХИЙГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ХАГАС КОКСОН ТҮЛШИНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА 226 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДААР Ж.ЭНХБАЯРЫГ, ХХААХҮ-ИЙН САЙДААР М.БАДАМСҮРЭНГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ЗАСГИЙН ГАЗАРТ ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ГААЛИЙН ТАТВАР ТОГТООХ ЭРХ ОЛГОХЫГ ДЭМЖИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26    

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд Хятадтай хамтран ажиллана www.news.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын төлөөлөгчидтэй уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцлоо. Мөн Монголын талаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар болон холбогдох албаныхан оролцов.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлж Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байршуулан, үйл ажиллагааг нь кластер байдлаар эрхлэх, малаас гарч буй түүхий эдийг бүрэн боловсруулахыг зорьж буй. Энэ хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулах дэд бүтцийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгааг уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улс олон сая малтай бөгөөд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.
Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ди Минхуй “Бид аж үйлдвэрийн парктаа жилд 30 сая ширхэг арьс шир боловсруулдаг. Энэ чиглэлээр БНХАУ-даа тэргүүлэгч үйлдвэрүүдтэй. Аж үйлдвэрийн паркийн шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжүүлэлт, автоматжуулалт, малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллахад нөөц боломж ихтэй. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулахад гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ хэллээ.
Талууд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт боловсруулагдах болон паркаас гарах экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргахад харилцан хамтран ажиллахаа хэлэлцэж, тохиролцлоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Нийтэлсэн огноо2025-11-27