1 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN ITALY FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/01      2 INDIA WEIGHS MONGOLIAN COKING COAL IMPORTS DESPITE TRANSPORT HURDLES, SOURCE SAYS WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/12/01      3 SPONSORED HACKERS THREATEN GOVERNMENT’S SECURITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/01      4 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO ITALY WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/30      5 PARLIAMENT APPROVES FIVE-YEAR DEVELOPMENT GUIDELINES OF MONGOLIA FOR 2026-2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/30      6 ‘MONGOLIA-UK INFRASTRUCTURE FORUM’ DISCUSSES DIGITAL CONSTRUCTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/30      7 INVESTMENT AND TRADE AGENCY HOSTS SESSION TO BOOST FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/30      8 MONGOLIA ISSUES EXTREME COLD WEATHER WARNING WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/11/30      9 CIGARETTES TO COST ABOUT MNT 15,339 BY 2030 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/30      10 CAPITAL SCHOOLS SHIFT TO ONLINE CLASSES AMID INFLUENZA SURGE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/30      РОЙТЕРС: ТЭЭВРИЙН ХҮНДРЭЛТЭЙ Ч МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРСИЙГ ИМПОРТЛОХ АСУУДЛЫГ ЭНЭТХЭГ СУДАЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨНГӨРСӨН САРД 2.4 ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТАА ТОГТООЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     "ЦАГААН АЛТ" ХӨДӨЛГӨӨНӨӨР НООЛУУРЫН САЛБАРТ ₮28.7 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     ИРЭХ ОНД НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     SCMP: МОНГОЛ УЛС ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТУУДААР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     УИХ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖИЙГ ЧӨЛӨӨЛЖ, Л.ӨЛЗИЙСАЙХАНЫГ ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     ЛХАГВА ГАРАГААС ЭХЛЭН НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30    

Ройтерс: Тээврийн хүндрэлтэй ч Монголоос коксжих нүүрсийг импортлох асуудлыг Энэтхэг судалж байна www.itoim.mn

Энэтхэг улс ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний нийлүүлэлтээ төрөлжүүлэх зорилгоор тээврийн хүндрэлтэй нөхцөл байдалтай боловч Монгол Улсаас нүүрс импортлох боломжийг судалж байгаа талаар асуудалд ойр эх сурвалж Ройтерс ангентагт мэдээллээ.
Дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээний 85 орчмыг импортоор хангадаг бөгөөд түүний талаас илүү хувийг Австралиас авдаг. Хоёрдогч эх сурвалжийн мэдээлснээр, ирэх жилүүдэд эрэлт өсөх төлөвтэй байгаа тул Засгийн газар болон ган үйлдвэрлэгчид шинэ нийлүүлэгчидтэй хамтрах боломжийг эрэлхийлж эхэлжээ.
Далайд гарцгүй Монгол Улс хоёр үндсэн экспортын коридортой. Урт маршрутаар ОХУ-аар дамжих зам, эсвэл Хятад руу гарах чиглэл. Монголын нүүрсний хувьд БНХАУ стратегийн ач холбогдол өндөртэй нийлүүлэгч учир Бээжин урт хугацаанд тус коридороор нэвтрэх боломжийг Энэтхэгт олгохгүй байх эрсдэлтэй гэж эх сурвалж онцолжээ. 2020 онд хил дээр гарсан мөргөлдөөний дараа хоёр улс удаан үргэлжилсэн цэргийн түгшүүрийн дараа эдийн засгийн харилцаагаа болгоомжтой сэргээж буй.
Салбарын төлөөлөл Монголын коксжих нүүрсийг харьцангуй хямд үнэтэй, өндөр чанарын нүүрсний нэг эх үүсвэр байж магадгүй гэж үздэг. Гэхдээ хамгийн том бэрхшээл логистик хэвээр байна гэж эх сурвалж хэлжээ.
Энэтхэг улс энэ онд авах ёстой байсан туршилтын нүүрсээ хараахан хүлээж аваагүй байгаа юм. Төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компани Монголоос 1 тонн нүүрс авах хүсэлт гаргасан талаар Ройтерс тавдугаар сард мэдээлж байв.
“SAIL нь Монголын коксжих нүүрсний нийлүүлэгчидтэй техникийн болон логистикийн боломжийг тодорхойлох талаар тасралтгүй харилцаж байна” гэж тус компани цахим шуудангаар мэдэгджээ.
Нөгөө талаар, Энэтхэгийн коксжих нүүрсний импортыг Орос болон АНУ тус бүр ойролцоогоор 15 хувиар бүрдүүлдэг гэж эх сурвалж нэмж хэлсэн байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-12-01