1 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      2 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      3 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      4 MONGOLIA SEEKS EU VISA DEAL AMID GROWING GEOPOLITICAL TIES AND TRADE TALKS WWW.BRUSSELSTIMES.COM PUBLISHED:2026/06/10      5 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 34 PCT IN FIRST 5 MONTHS WWW.XINHUA.COM PUBLISHED:2026/06/10      6 ASEANPLUS NEWS TEMPORARY FACILITIES COMPLETED IN MONGOLIA AHEAD OF UN COP17 CONFERENCE WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/06/10      7 53% OF FIRMS REPORT ENGINEER SHORTAGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/06/09      8 OPPORTUNITIES DISCUSSED TO INTRODUCE ADVANCED TECHNOLOGY IN EDUCATION SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/09      9 BUSINESS FREEDOM LAW HEADED FOR FAST-TRACK APPROVAL INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/06/08      10 ULAANBAATAR HOSTS CAREC TRANSPORT SECTOR COORDINATING COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/08      ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     “KT” КОРПОРАЦ ХХБ-ТАЙ ХАМТРАН БНСУ-Д ЗОРЧИХ МОНГОЛЧУУДАД САНХҮҮ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ САНАЛ БОЛГОНО BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ: 36 ЗӨВЛӨМЖИЙН 10 НЬ БҮРЭН ХЭРЭГЖЖЭЭ CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9.6 ХУВИАР ӨСӨВ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛ УЛС 145 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРУУД ШИНЭ ХАЛДЛАГУУДЫН УЛМААС САВЛАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/09     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026, 2027 ОНУУДАД 5.5 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ТӨГРӨГИЙН ГАДААД ВАЛЮТТАЙ ХАРЬЦАХ САРЫН ДУНДАЖ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

11575 айлын орон сууц барих боломж бүрдэв www.news.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа ажээ. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөл үйл явц үргэлжилж байгаа аж. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тэрбээр, "Цаашид нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг үе шаттай шинэчилж, шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ жил  3933 нэгж талбар чөлөөлсөн бөгөөд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Уг сангийн санхүүжилт ирэх жилээс бэхжээд явна” гэдгийг хэлж байв.
Газар чөлөөлснөөр
•    28 байршилд 60.3 км авто зам
•    13 байршилд 7.3 км урттай инженерийн шугам сүлжээ, 
•    Дулааны гурван станц;
•    5 байршилд 9.21 км үерийн хамгаалалтын далан;
•    14 байршилд 1050 хүүхдийн цэцэрлэг, 5760 хүүхдийн сургууль, 
•    21 байршилд нийгмийн зайлшгүй хэрэгцээний бусад барилга байгууламж;
•    17 сургуулийн орчимд 800 автомашины зогсоол;
•    11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн гэж албаныхан мэдээлэв.



Нийтэлсэн огноо2025-12-05