1 TUUL WATER COMPLEX PROJECT TO ENABLE STORAGE OF 50 MLN CUBIC METERS OF WATER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      2 SECURITIES WORTH 8.8 TRILLION MNT TRADED OVER 35 YEARS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      3 DOES A CITY OF 1.6 MILLION REALLY NEED ANOTHER SPORTS COMPLEX? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      4 DAMAGE TO TPP-4’S EIGHTH BOILER REPAIRED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/22      5 BUSINESS & HERITAGE PROGRAM IN PAKISTAN MARCH 30- APRIL 05. 2026 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/01/22      6 GENERAL GOVERNMENT REVENUE AND GRANTS INCREASE BY MNT 1.2 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      7 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 4.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      8 CHP-4 BOILER DAMAGE TRIGGERS TEMPORARY POWER RESTRICTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      9 TUGRUG DEPOSITS RISE BY MNT 4 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      10 ‘BILLIONS OF TREES’: MONGOLIA’S NATIONAL MOVEMENT HITS 127.9 MLN TREES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/01/22      МОНГОЛ УЛСЫГ ГИШҮҮНЭЭР УРЬСАН ТРАМПЫН ЭНХ ТАЙВНЫ ЗӨВЛӨЛД АЛЬ УЛС НЭГДЭХЭЭ МЭДЭГДСЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     МОНГОЛД ЗОХИОГДОХ СОР 17 ХУРАЛД 10 МЯНГАН ГАДААДЫН ЗОЧИН ИРНЭ ГЭЖ ТООЦООЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     2025 ОНЫ 12-Р САРД МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 47.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 8.7 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     БИЗНЕС & ӨВ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР 2026 ОНЫ 03 САРЫН 30- НААС 4 САРЫН 05 ПАКИСТАН УЛС WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/01/22     ОЮУ ТОЛГОЙН ОЛБОРЛОЛТ ТЭЛЖ, "РИО ТИНТО"-ГИЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 256 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ДАВОС ХОТНОО УУЛЗАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ТӨСӨЛ: ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХӨД ОРОН СУУЦ, ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     МОНГОЛЫН 47 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ХАРЬД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22    

Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов www.news.mn

“Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэх мэдэгдэл хийж шуугиулсан УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх боллоо.  Энэхүү томилгоог “Шагналаа авлаа” гэж егөөдөх хүмүүс олон байна.
МАН дотор өнгөрсөн намраас эхлэн тамганы зодоон хүчээ авч, хоёр талцан үзэлцэхэд УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, тэрбээр “Би нүүрсний хулгайч гэж зарлуулж байх үедээ энэ хулгайг ордон дотроос л зохион байгуулна гэж хэлж байсан. Тэр үед энэ хүн /УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан.
Өрсөлдөгч нараа 17 гишүүнийг нүүрсний хулгайч гэж зарлуулаад бүгдийг нь жагсаалаас гаргасан. Нэг төрлийн ашиг сонирхолд нь саад болсон, эрх ашигт нь саад болсон хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хөөж явуулсан. Ялгаагүй энэ хүмүүс бүгд шалгуулсан. Намайг бүр өөрийн зөвлөх Баянмөнх гэдэг хүнээр бүх муу юмтай холбуулж бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүх юмаар бичүүлж байсан. Тэгээд өнөөдөр энэ өндөрлөгт хүрчихээд ахиад Ерөнхий сайд гэдэг мест рүү очно гээд дайрч байна. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь энэ. Тухайн үед би АТГ- ын үүдэнд хэлж байсан. Нүүрсний хулгайч гэж зарласан энэ нэрсийг АТГ-аас гаргаагүй, намаас өгсөн нэр гэж хэлж байсан.
Тийм учраас маргаашийн сонголт бол МАН хулгайч нараасаа салах сонголт.  Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголт. МАН 2027, 2028 оны сонгуульд  ялах сонголт уу, ялахгүй сонголт уу гэдгийг Бага хурлын гишүүд хийнэ.
Хэрвээ маргааш Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох юм бол нүүрсний хулгайчдын нам болно. Юу үнэн энэ үнэн” гэж мэдэгдсэн” удаатай.
Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр эдийн засагч Б.Даваадалай ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэс Монгол”компанийн захирал болох тул ажлаа хүлээлгэн, суудалд нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ирж байна.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-12-05