“Улаанбаатар метро төсөл”-ийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалт зарлагдлаа www.eagle.mn
Нийт 2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро төсөл”-ийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр зарлагдаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Ингэснээр 2026 ондоо багтаан бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж тооцоолж байна. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерт нэгдүгээр шатанд саналаа ирүүлсэн 27 ААН оролцоно.
Метро ашиглалтад орсноор иргэд автобусаар 45 минутад зорчих зайг 15 минутад туулна гэж тооцсон. Мөн нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж 150 мянга орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ.
Нийтэлсэн огноо2025-12-24





