1 FAYE STEELE: LIVING IN MONGOLIA HAS TAUGHT ME TO BE PATIENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/12      2 ”CHINGGIS КHAAN" INTERNATIONAL AIRPORT SETS A NEW HISTORIC MILESTONE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/12      3 2 KILLED IN NORTHERN MONGOLIA AS TRUCK FALLS INTO FROZEN LAKE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/12      4 CAPITAL STUDIES MAJOR RENOVATION OF CENTRAL CULTURAL PALACE AFTER 38 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/12      5 10 UNIVERSITIES IN JAPAN, SOUTH KOREA, MONGOLIA TO ESTABLISH ACADEMIC COMMUNITY TO PROMOTE ICC ACTIVITIES, RULE OF LAW WWW.JAPANNEWS.YOMIURI.CO.JP  PUBLISHED:2026/01/12      6 RIO-GLENCORE DEAL CLOSER THAN EVER WITH PREMIUM AND CEO IN FOCUS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/10      7 MONGOLIA'S INFLATION DOWN TO 7.5 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/10      8 MONGOLIA ENERGY FACES MNT 412.3 BILLION TAX LIABILITY AFTER LOSING MONGOLIAN COURT CASE WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/01/10      9 NUMBER OF FOREIGN NATIONALS RESIDING FOR OFFICIAL AND PRIVATE PURPOSES UP 7.4% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/10      10 SUSTAINABILITY RELATED REPORTING: READINESS ASSESSMENT MONGOLIA REPORT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/01/10      ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ 40 ГАРУЙ ХУУЛЬ "ДӨНГӨЛЖ" БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Х.НЯМБААТАР: ХАГАС КОКС ТҮЛШИЙГ УЛААНБААТАР ХОТООС ГАДНА 330 СУМ, 21 АЙМАГТ АШИГЛАДАГ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     ФЭЙ СТИЛ: МОНГОЛД АМЬДРАХ НЬ НАДАД ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХЫГ ЗААСАН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ ОНЫ ДҮНГЭЭР 4.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРЧ, 5.3 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     2026 ОНЫ ХЯТАДЫН НҮҮРСНИЙ БОДЛОГЫН ТӨЛӨВ БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Б.ДЭЛГЭРСАЙХАН: ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМ, НАВИГАЦЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭНЭ ОНД ДУУСГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/11     УРЬДЧИЛАН ЗАХИАЛГА ӨГСӨН 260 ИРГЭНИЙГ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/11     GLENCORE, RIO TINTO КОМПАНИУД НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/10    

Гадаадын хөрөнгө оруулагчдыг 40 гаруй хууль "дөнгөлж" байна www.news.mn

Монгол Улсад эдийн засаг, бизнестэй холбоотой 200 гаруй хууль тогтоомжоор төр зохицуулалт хийж байна. Эдгээрээс 40 гаруй хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, "дөнгө" болж байгааг салбарын мэргэжилтнүүд яриандаа онцлов. Тиймээс гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд "Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах" төв байгуулж, өнөөдөр /2026.01.12/ албан ёсны нээлтээ хийлээ.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Эдийн засаг, хөгжлийн яамны гол зорилго бол Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дунд болон урт хугацааны Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр эдийн засгаа тэлж, экспортоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, үйлдюэрлэлийг өргөтгөх гээд бидний өмнө байгаа том зорилтуудаа шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт онцгой чухал. Хөрөнгө оруулалт хийж байж нь энэ бүхнийг хийнэ. Ний нуугүй хэлэхэд, эдийн засаг, бизнестэй холбоотой 200 гаруй хууль тогтоомжоор биенесийн харилцааг төр зохицуулж байна. Энд Засгийн газар дүгнэлт хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг өгсөн. Тэрбээр "Засгийн газар бизнест ээлтэй, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдад таатай ийм бодлогыг хэрэгжүүлнэ" гэдгийг мэдэгдсэн. Бид үүрэг чиглэлийн дагуу нэг сарын дотор бэлтгэл ажлаа хангаж, өнөөдөр төвийнхөө албан ёсны нээлтийг хийж байна. Нэгдүгээрт, энэ төвд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг явуулна. Ялангуяа батлагдаж байгаа хууль тогтоомж, төрийн шийдвэрт хувийн хэвшлийн оролцоог хангаж, хамтран ажиллахад анхаарч, санал авч боловсруулдаг болно. Хоёрт, бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн төлөө төрийн байгууллагуудын уялдааг ханган ажиллана. Нөгөө талаар, өмчийг хамгаалахад анхаарна. Хууль хяналтын байгууллагаар явж байгаа олон асуудал байна. Бид энэ асуудлыг цэгцэлж, тэдний дуу хоолой болж ажиллах юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын маргааш шүүхийн шатанд таваас дээш жил болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг 40 гаруй хуулиар хязгаарлаж байна.
Гэтэл бид эдийн засгаа тэлэх шаардлагатай байна. Ингэж байж бид нийгмийн олон асуудлаа шийдэх хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Мөн энэ төвд хөрөнгө оруулагчдад нээлттэй нэг цэгийн үйлчилгээг байгуулсан. Бид хууль хүлээхгүйгээр ажлаа эхлүүлээ. Намрын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бид өмчийг хамгаалах, бизнесийн нэр хүндийг хамгаалах, төрийн зохицуулалтыг тодорхойлох анхдагч хууль батлагдах юм. Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна. Худалдааны хуулийг яаралтай УИХ-д өргөн барих үүргийг авсан. Төрийн хяналт шалгалтыг ойлгомжтой тодорхой болгох асуудал хөндөгдөж байгаа. Шинэ түвшинд буюу аж ахуйн нэгжид зөвлөн тусалж, эрсдэлд суурилдаг байх хяналт байх ёстой. Тэгэхээр ирэх хаврын чуулганаар эдийн засаг, бизнесийн орчинг хамгаалсан  , хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хүнд суртлыг  арилгасан хуулиуд дээр төвлөрч ажиллана гэсэн юм.
"МОНГОЛ УЛСЫН ХУВЬД 2011-2012 ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨНДӨР БАЙСАН"
ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:
-Манай яам бодлогын хувьд бизнес эрхлэгч, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад нээлттэй, ардчилсан, төрийн хүнд сурталгүй байх орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.  Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв нь цаашдаа гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, биенесийн холбоод, төсөл санаачлагчдын уулзах, зөвлөлдөх нээлттэй танхим нь байх юм. Нөгөө талдаа бодлогын хувьд төрийн байгууллагуудын зүгээс хувийн хэвшлийнхээ гомдол саналыг нь хүлээн авч, тэрийгээ дамжуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллана. Бид УИХ-ын намрын чуулган хаалтаа хийхээс өмнө Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Үүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна.
Ингэснээр төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм шинээр бий болно. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулж, ажиллана. Энэ зөвлөл нь улсын төсөвт орон тоо нэмэхгүйгээр ажлын албадууд нь салбар яамны Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг ажиллана. Энэ зөвлөлд хөрөнгө оруулагчдын гомдол санал очиж, нэг цонхны үйлчилгээг үзүүлнэ. Эдийн засаг, хөгжлийн яам 2022 онд шинэчлэн байгуулагдсанаас хойш хөрөнгө оруулагч нараас 120 орчим гомдлыг хүлээн авч, Засгийн газрын хуралдаанд 3-4 үе шаттай танилцуулж, зарим гомдлыг шийдвэрлэсэн байдаг бол зарим нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид хаана, хэнд гомдлоо гаргахаа мэддэггүй байсан. Монгол Улсын хувьд 2011-2012 онд хөрөнгө оруулалт өндөр байсан бөгөөд нэг жилд таван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан. Энэ тоон үзүүлэлт өнгөрсөн 2016-2017 онд эрс буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ тоо бага багаар өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2024 онд дөрвөн тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Цаашдаа хууль эрх зүйн орчноо сайжруулж, олон улсад Монголын бизнес эдийн засгийн индескийн үзүүлэлтээр төрөөс хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаагаа сайжруулахыг зөвлөсөн байдаг.
"МОНГОЛ УЛСАД ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ БОЛОМЖ БОЛОЛЦООГ ЭРЭЛХИЙЛНЭ"
Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:
-Салбар яамны зүгээс "Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-ийг байгуулж байгаад талархаж байна. Бид энэ асуудлыг олон жил ярьж ирсэн. Манай танхимын зүгээс гурван чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгө оруулалтын нөхцөлийг таатай болгох санал санаачлагуудтай хамтран ажиллана.
Хоёрт, Монгол Улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах боломж бололцоог эрэлхийлнэ. Өнөөдөр Монгол Улс хоёр хөршөөсөө эдийн засгийн хэт хамааралтай байдал үргэлжилсээр байна.
Манай танхимын зүгээс АНУ, Франц, БНСУ гэх мэт байж болох гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахын төлөө хичээн ажиллана. Гуравт, хувийн хэвшлийн амжилтын түүхийг сурталчлах шаардлагатай байна. Монгол Улсын хөгжлийг хувийн хэвшил нуруундаа үүрч байгаа. Тийм учраас бид энэ төрлийн ухуулга сурталчилгааг хийх шаардлагатай. Энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үндэсний томоохон компаниуд руу дайрч, давшлах байдал зогссонгүй. Төрийн байгууллагаас асар их шахалт дарамтыг үзүүлсэн. Энэ бүх асуудлыг арилгахын төлөө хамтран ажиллаж, хэлэлцүүлэг хийхэд бэлэн байна. Гадаададын хөрөнгө оруулагчдын хуримтлагдсан асуудал буюу гомдол саналыг нэг талд шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдөр ороод ирсэн хөрөнгө оруулагчдыг нэг нэгээр нь хурдан хугацаанд шийдээд өгөөсэй гэж хүсч байна.
Гэрэл зургийг Б.Батцагаан



Нийтэлсэн огноо2026-01-12