Ерөнхий сайд шууд ярилцлагад оролцож, гурван цагийн турш иргэдийн асуултад хариулна www.eagle.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлэх ажээ. Иргэд асуулт, саналаа
📞И-Монголиа,
📞D-gov.mn сайт,
📞"11-11" төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна. Асуулт, санал авах шугам өнөөдөр 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-01-13





