1 INVESTOR PROTECTION CENTER LAUNCHED IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/14      2 4.5 HECTARES NEAR NOGOON NUUR TO BE CLEARED FOR NEW PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/14      3 JICA SIGNED THE SATREPS PROTOCOL IN THE CAPITAL OF MONGOLIA, ULAANBAATAR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/14      4 MONGOLIA’S AI READINESS EXPLORED IN UNDP’S “THE NEXT GREAT DIVERGENCE” REPORT WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/01/14      5 ERDENE ACHIEVES GOLD PRODUCTION IN MONGOLIA, ADVANCES MULTI-MINE DISTRICT STRATEGY WWW.CRUXINVESTOR.COM PUBLISHED:2026/01/14      6 MONGOLIA'S COMBED CASHMERE EXPORTS UP 28.7 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/13      7 MONGOLIA AND KAZAKHSTAN TO COOPERATE ON LIVESTOCK VACCINE FACTORY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/13      8 MONGOLIA’S ROBUST POLITICS BACKSLIDES INTO ELECTORAL AUTOCRACY IN 2025 WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/01/13      9 MONGOLIA TRADE SURPLUS HITS 10-YEAR HIGH WWW.TRADINGECONOMICS.COM PUBLISHED:2026/01/13      10 MONGOLIA EXPORTS 83.9 MLN TONS OF COAL IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/13      "НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ"-ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/14     ИМПОРТООР 2025 ОНД 90151 СУУДЛЫН АВТОМАШИН ОРЖ ИРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/14     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 30 СУРГУУЛЬ, 14 ЦЭЦЭРЛЭГИЙГ ШИНЭЭР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/14     ЕРӨНХИЙ САЙД ШУУД ЯРИЛЦЛАГАД ОРОЛЦОЖ, ГУРВАН ЦАГИЙН ТУРШ ИРГЭДИЙН АСУУЛТАД ХАРИУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13     ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЗҮҮН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ТОХИЖИЛТОД 4.8 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13     МОНГОЛЫГ ӨВЛИЙН УЛИРАЛД ЗОРИН ИРСЭН ЖУУЛЧНЫ ТОО 20 МЯНГА ДАВЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13     НОГООН НУУР ОРЧМЫН 4.5 ГА ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ БОЛОМЖ БУЮУ ХЯТАДЫН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ХЭРЭГЛЭЭ ЭНЭ ӨВӨЛ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТАА ЭВДЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13     ЭКСПОРТ 2025 ОНД ӨМНӨХ ОНООС 81.9 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13     НИЙСЛЭЛИЙН ЗДТГ АНГЛИЙН “ФҮЛХЭМ” БАГТАЙ 1.1 САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/13    

"Нэгдүгээр тойрог зам"-ын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна www.montsame.mn

“Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм. НЗДТГ-ын мэдээлснээр, уг төслөөр нийслэлд олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий авто замын сүлжээ шинээр байгуулах юм. Төслийн трасс нь Баянгол дүүргийн нэг, Сонгинохайрхан дүүргийн ес, Чингэлтэй дүүргийн тав, Сүхбаатар дүүргийн нэг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу таван дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг дамжин өнгөрнө.
Авто замын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.
Мөн трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойг цогцоор нь шийдвэрлэснээр зам дагасан бүтээн байгуулалтыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, улмаар газрын ашиглалт, хөгжлийн зохион байгуулалт илүү оновчтой болох нөхцөл бүрдэх юм.
Сүүлийн үеийн судалгаагаар замын түгжрэл, хөдөлгөөний удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүртэй авто машинаас ялгарах хорт бодисын хэмжээг эрс нэмэгдүүлдэг нь тогтоосон байна. Тухайлбал, авто машины утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн ялгарах хэмжээ нь авто машины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн жолоодлогын ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.
Үүнд, дундаж хурдтай, ачаалалтай авто машин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг байна. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэл юм.
"Нэгдүгээр тойрог зам" төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ шатахуун зарцуулалт багасаж, агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах ажээ.



Нийтэлсэн огноо2026-01-14