Багануурыг түшиглэн барих шинэ үйлдвэрт 40МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ www.gogo.mn
ЗГХЭГ-ын Дарга С.Бямбацогт, УИХ-ын Гишүүн Ц.Сандаг-Очир, нийслэл, дүүргийн удирдлагууд өнөөдөр "Багануур" ХК-д ажиллажээ.
Тус компанийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Манай улсын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг "Багануур" ХК 763 сая тонн нүүрсний нөөцтэй.
2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. 2010 оноос олборлолт жил бүр өссөн. Гэвч "Багануур" алдагдалтай ажиллаж байгааг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд танилцууллаа.
Тус компани “Нүүрс-Пиролизын үйлдвэр” буюу хөх нүүрсний төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулна.
Шинэ үйлдвэрийн нэгдүгээр үе шатыг энэ ондоо ашиглалтад оруулж, 0.5 сая.тонн хөх нүүрс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Өнгөрсөн жил би "Багануур"-т ажиллаж, бүтээн байгуулалтын газраа сонгож шийдвэрлэсэн. Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд
600 мянган тонн хөх нүүр,
82 мянган тонн нам температурын давирхай
40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.
“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр
✅Хөх нүүрс эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна
✅Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой
✅Нүүрсний хог хаягдлаас 100 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
✅8 жилийн дотор зардлаа нөхнө
✅Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой
✅ 1000 гаруй ажлын байр бий болно гэв.
Нийтэлсэн огноо2026-01-27





