1 MONGOLIA PLANS TO PRODUCE 90 MILLION TONS OF COAL THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/27      2 MINING SECTOR WEEK OPENS, PLANNED LEGAL REFORMS OUTLINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/27      3 13 PEOPLE FREEZE TO DEATH IN MONGOLIA IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/27      4 MONGOLIA TO HOST AFC ASIAN CUP 2029 QUALIFIERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/27      5 MONGOLIAN BANKHAR WINS ASIAN CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/27      6 WHY DID MONGOLIA JOIN TRUMP’S BOARD OF PEACE? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/27      7 MONGOLIAN BANKING SECTOR'S NET EXTERNAL ASSETS DOWN 0.1 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/27      8 KAZAKHSTAN, MONGOLIA REAFFIRM COMMITMENT TO BOOST TRADE TO $500 MILLION WWW.ASTANATIMES.COM PUBLISHED:2026/01/27      9 IS INVESTOR PROTECTION CENTER A PROMISE OR PRACTICAL SOLUTION? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/26      10 PRESIDENT PRAISES CAMEL HERDERS FOR PRESERVING MONGOLIAN HERITAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/26      “ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 71 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     ОНЫ ЭХНИЙ ХАГАС ГЭХЭД АЛТ ТУШААЛТЫГ 20-30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     ХАВРЫН ЧУУЛГАНААР АМНАТ ТООЦОХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     БАГАНУУРЫГ ТҮШИГЛЭН БАРИХ ШИНЭ ҮЙЛДВЭРТ 40МВТ-ИЙН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     А.БАЯР: ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ, "10 МЯНГАН МОРЬТОН" ПАРАД ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     МАНАЙ УЛС ЭНЭ ОНД НҮҮРС 90 САЯ, ЗЭС 1.9 САЯ ТОННЫГ ОЛБОРЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛАА ОХУ-ААС ЭХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМ ХУУЛЬ БУСААР ХАДГАЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/27     “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     Р.БОЛД: ГАДААД БОДЛОГЫН БИЕ ДААСАН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЦАГАА ОЛСОН, ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26    

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна www.news.mn

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд, нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 71 хувьтай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үе шаттай хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан хог боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх цогц системийг нэвтрүүлнэ. Ингэснээр хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах бодит нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, тус үйлдвэр нь өдөрт 1500 тонн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар найдвартай хангах боломжийг бүрдүүлж буй.
Байгаль орчны хувьд уг төсөл нь төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн шүүрэлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх, байгаль орчны аюулгүй байдлыг хангана. Үйлдвэр ашиглалтад орсноор хөрс, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгасантай тэнцэхүйц эерэг нөлөө үзүүлэх тооцоолол гарсан.



Нийтэлсэн огноо2026-01-27