1 MONGOLIA RECEIVES NATIONAL PRODUCTIVITY MASTER PLAN (2026–35) TO DRIVE PRODUCTIVITY-LED GROWTH, RESILIENCE, AND SHARED PROSPERITY WWW.GLOBALNEWSWIRE.COM PUBLISHED:2026/01/29      2 78 FOREIGN NATIONALS FROM 12 COUNTRIES DEPORTED FROM MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/29      3 JAPANESE MILITARY MAPS REVEAL FIRST LOOK AT THE HIDDEN GREAT MONGOLIAN ROAD WWW.INDIANDEFENCEREVIEW.COM PUBLISHED:2026/01/29      4 SILVER ELEPHANT ANNOUNCES FAVORABLE TAX TRIBUNAL RULING IN MONGOLIA WWW.INVESTINGNEWS.COM PUBLISHED:2026/01/29      5 MELTING RESERVES OF POWER: MONGOLIA’S GLACIERS AND THE FUTURE OF ENERGY AND FOOD SECURITY WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2026/01/28      6 MONGOLIA CONSTRUCTION INDUSTRY REPORT 2025: OUTPUT TO GROW AT AN AAGR OF 4.3% BETWEEN 2026-2029, SUPPORTED BY INVESTMENTS IN TRANSPORTATION, ELECTRICITY, AND INFRASTRUCTURE - RESEARCHANDMARKETS.COM WWW.BUSINESSWIRE.COM PUBLISHED:2026/01/28      7 EMERGING CHANGES IN THE METHODS AND TACTICS OF HUMAN TRAFFICKING WWW.GOV.MN PUBLISHED:2026/01/28      8 MONGOLIA PLANS TO PRODUCE 90 MILLION TONS OF COAL THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/27      9 MINING SECTOR WEEK OPENS, PLANNED LEGAL REFORMS OUTLINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/27      10 13 PEOPLE FREEZE TO DEATH IN MONGOLIA IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/27      МАНАЙ УЛС ДАХЬ ХАМГИЙН УРТ БУЮУ 12.6 КМ ДАМЖУУРГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     ББСБ-УУДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ДАВХАРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙГ ЯАРАЛТАЙ ЭХЛЭХ ШААРДЛАГАТАЙГ ДАХИН ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     “ЗЭРЛЭГ АДУУГ ДАХИН НУТАГШУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ПАСПОРТ ХҮЧИРХЭГ БАЙДЛААРАА 73-Т ЖАГСЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     АНУ-ЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ МОНГОЛД 2.2 САЯ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХАМТРАГЧИЙГ ЭНЭ ОНЫ I УЛИРАЛД ШАЛГАРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/29     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 4.8 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/28     ЗГ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/28     12 УЛСЫН 78 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/28    

Нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлэх шаардлагатайг дахин тодотгов www.montsame.mn

Олон улсын “Чингис хаан” нисэх буудлыг 1.6 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай барьсан ч өнгөрсөн онд 2.4 сая зорчигч тээвэрлэжээ. 
Энэчлэн нислэг, зорчигчийн тоо нэмэгдсээр байгаа тул нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлэх шаардлагатайг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тодотголоо.
Уулзалтаар Японы Засгийн газраас манай улсад үзүүлж буй иений хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл барих, хүчин чадлыг нэмэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцсоныг ЗТЯ мэдээлэв.
Сайд Б.Дэлгэрсайхан, Олон улс болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж ачаалалтай байгаагаас ачаа тээш олгох цэгт үйлчлүүлэгч дугаарлаж хүлээх, орон нутгийн нислэгийн цаг хойшлох зэрэг бэрхшээл тулгараад байгааг дурдаад, нөхцөл байдлыг харгалзан үзэж, талууд гэрээг өөрчлөх хүсэлтэй байгааг Японы талд уламжиллаа. Төслийн бүтээн байгуулалтыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгон төлөвлөлт, судалгааг 2039 оноор тооцон бэлтгэлээ эрчимжүүлэхийг хүсэв.
Мөн өнгөрсөн оны байдлаар манай улс олон улсын 56 чиглэлд нислэг үйлдэж, агаарын 50 хэлэлцээр байгуулаад байна. Транзит нислэгээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр нисэх буудлыг түшиглэн транзит зочид буудлыг богино хугацаанд барихаар төлөвлөснөө хэлсэн юм.
Түүнчлэн, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн олон улсын нислэгийн буух, хөөрөх хураамж 17 мянган төгрөг байсныг энэ онд 18 ам.доллар болгож огцом нэмсэн. Олон улсын геополитикийн нөхцөл амаргүй байгаагаас онгоцны түлшийг үнэтэй авч байгаа. “МИАТ” ТӨХК 10 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Ийм үед нислэгийн хураамжийг 3-4 дахин нэмсэн нь зорчигчийн тийзний үнэ нэмэх зэрэг бэрхшээл үүсгэж болзошгүй тул талууд харилцан санал солилцож, үе шаттай нэмж зохицуулах санал дэвшүүлэв.
Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайд Игавахара Масарү “ЖАЙКА-гийн төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл барих бэлтгэлээ эрчимжүүлж байгаа. Төслийн барилгыг эрт эхлүүлэхэд карго теминалын зураг төсөл, барилга барих зардлыг хэрхэн төлөвлөх, хаанаас гаргах эсэхээ дахин хэлэлцэх шаардлагатай”-г хэллээ.
Уулзалтаар хэлэлцсэн зарим асуудлыг ирэх баасан гарагт дахин хэлэлцэхээр тогтжээ.



Нийтэлсэн огноо2026-01-29