Манай улс дахь хамгийн урт буюу 12.6 км дамжуургыг ашиглалтад оруулжээ www.gogo.mn
Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн дамжуурга, бутлуур, ачилтын байгууламжийг ашиглалтад хүлээж авсан байна.
Өмнөговь аймгийн засаг даргын "Улсын комисс томилох тухай" захирамжаар байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн дамжуурга, бутлуур, ачилтын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын ажлын хэсэг 2026.01.26-ны өдөр ажиллажээ.
Манай улс дахь хамгийн урт буюу 12.6 км дамжуурга, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг 18 сарын хугацаанд ашиглалтад оруулжээ.
Ингэснээр тээврийн зардал, бүтээгдэхүүний өртгийг бууруулж бүтээмж, ашигт ажиллагааг өсгөх боломжтой. Мөн тээвэрлэх үеийн тоосноос үүсэх агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгана.
Дамжуургын системийг Германы стандарт болох DIN стандартаар барьжээ. Жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, авто тээврээс үүдэлтэй тоосжилтыг 80 хувь бууруулахын сацуу эрчим хүчний хэмнэлттэй технологитой гэж ЭТТ ХК мэдээлэв.
Нийтэлсэн огноо2026-01-29





