1 OVER 7,000 FOREIGN NATIONALS GRANTED VISA CLEARANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/03      2 PDIC, MONGOLIA COUNTERPART DEEPEN DEPOSIT INSURANCE COOPERATION WWW.DAILYGUARDIAN.COM.PH PUBLISHED:2026/02/03      3 CPC DELEGATION VISITS MONGOLIA, SINGAPORE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/03      4 ASSTRA TRANSPORTS COILS TO MONGOLIA WWW.HEAVYLIFTPFI.COM  PUBLISHED:2026/02/03      5 JANUARY COAL EXPORTS REACH 2 MILLION TONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      6 PM ZANDANSHATAR ORDERS STUDY INTO SMALL-SCALE NUCLEAR POWER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/02      7 MONGOLIA EXPORTS GOAT MEAT TO VIETNAM AS BILATERAL TIES EXPAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      8 ABC SIGNS MOUS IN MALAYSIA, MONGOLIA AND TIMOR-LESTE WWW.ABC.NET.AU PUBLISHED:2026/02/02      9 EBRD BETS BIG ON CENTRAL ASIA, MONGOLIA WITH $2B PUSH WWW.CASPIANPOST.COM  PUBLISHED:2026/02/01      10 FOUR INVESTORS SHORTLISTED FOR ERDENET-BASED COPPER SMELTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      НЭГДҮГЭЭР САРД 2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НИЙСЛЭЛД 5000 ХИЙН ХАЛААЛТЫН ЗУУХ, 20 МЯНГАН ХИЙН БАЛЛОН ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫН ЯВЦ 71.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     АРИЛЖААНЫ 9 БАНКНЫ 30,162 ДАНСЫГ АШИГЛАН ЗАЛИЛАН ХИЙЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАНК МОНГОЛД 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "РИО ТИНТО"-ТОЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИД МЕНЕЖМЕНТИЙН БАГ ТОМИЛОХ ШИЙДВЭР ДАХИН ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     IV УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 2025 ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН 9 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     "МОНГОЛД БАГА ЧАДЛЫН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДЭЛ, ТООЦООЛЛЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01    

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна www.itoim.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа.
Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Хайер” болон “Хайсенс” компаниас 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах бөгөөд нийт ажлын явц 71.5 хувьтай байна. Хийн халаалтын зуух нь эко горим, шөнийн горим, энгийн горим гэсэн гурван горимоор ажиллах боломжтой. Мөн Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх долоон цэг байгуулсан. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар таван хий цэнэглэх цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт хий цэнэглэх зургаан цэг ашиглалтад ороход бэлэн болсон. Хийн түлш борлуулах цэгт тэсрэлтээс хамгаалсан цахилгааны тоноглол, албадмал болон албадмал бус агааржуулалт, зөөврийн хий мэдрэгч, галын сараа тоноглолууд, галын автомат болон гар хор, аваарын гарц, оч үсэрдэггүй резинэн шал, хамгаалалтын хашаа, камерын хяналт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, аюулгүй байдлыг хангасан. Хийн халаагуурт шилжүүлэх сургагч багш, зааварлагч бэлтгэх, хийн түлш борлуулах цэгийн борлуулагчийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна.



Нийтэлсэн огноо2026-02-03