"Монголд бага чадлын атомын цахилгаан станц барих шийдэл, тооцооллыг судлах үүрэг өглөө" www.gogo.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар долоо хоног бүр “Цэгцрэх Хөдөлгөөн" нэртэй подкастыг цувралаар цахим хаягтаа байршуулж буй.
Энэ долоо хоногийн дугаарт Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон. Улмаар олон улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүнчлэн Монгол Улсад нээгдэж буй бодит боломжуудын талаар мэдээлэл хүргэжээ.
Мөн Давос хотоос ирсэн даруйдаа эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд онцгойлон анхаарч, холбогдох байгууллагуудад нэн тэргүүний арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгч, шуурхай ажиллах үүрэг даалгавар өгснийг дурдав.
Тэрбээр “Атомын цахилгаан станцын талаар олон яриа, хөөрөө байдаг. Жишээ нь, Казахстаны туршлага бий. Тэд ард нийтийн санал асуулгаар шийдээд атомын цахилгаан станц буюу цөмийн эрчим хүчийг оновчтой ашиглах шийдлийг гаргаад явж байна.
Монгол Улсад бага чадлын атомын цахилгаан станц барих асуудлаар иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөх, мэргэжилтнүүдийн судалгаа, яриа хэлэлцүүлгүүдийг өрнүүлж шийдэл, эдийн засгийн үр ашгийн талаарх тооцооллыг гаргаж танилцуулах үүрэг өглөө” гэв.
Нийтэлсэн огноо2026-02-01





