1 ABOUT 50,000 CHILDREN HAVE DOMESTIC ACCIDENTS EVERY YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/03      2 FROM MONGOLIA TO TEAM USA, OPENING CEREMONY FASHION TAKES CENTRE STAGE AT MILANO CORTINA 2026 WWW.OLYMPICS.COM PUBLISHED:2026/02/03      3 MONGOLIA’S HUNNU AIR EYES NETWORK GAINS FOLLOWING E2-BASED FLEET MODERNISATION WWW.FLIGHTGLOBAL.COM PUBLISHED:2026/02/03      4 JUSTICE REFORMS IMPLEMENTED IN PHASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/03      5 OVER 7,000 FOREIGN NATIONALS GRANTED VISA CLEARANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/03      6 PDIC, MONGOLIA COUNTERPART DEEPEN DEPOSIT INSURANCE COOPERATION WWW.DAILYGUARDIAN.COM.PH PUBLISHED:2026/02/03      7 CPC DELEGATION VISITS MONGOLIA, SINGAPORE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/03      8 ASSTRA TRANSPORTS COILS TO MONGOLIA WWW.HEAVYLIFTPFI.COM  PUBLISHED:2026/02/03      9 JANUARY COAL EXPORTS REACH 2 MILLION TONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      10 PM ZANDANSHATAR ORDERS STUDY INTO SMALL-SCALE NUCLEAR POWER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/02      ДУЛААНЫ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     IQ-ИЙН ДУНДАЖ ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛЧУУД НАЙМДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     МОНГОЛБАНК 1.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НИЙСЛЭЛД ХИЙ ЦЭНЭГЛЭХ 33 ЦЭГ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     УГААРЫН ХИЙД 169 ИРГЭН ХОРДОЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НЭГДҮГЭЭР САРД 2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НИЙСЛЭЛД 5000 ХИЙН ХАЛААЛТЫН ЗУУХ, 20 МЯНГАН ХИЙН БАЛЛОН ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫН ЯВЦ 71.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     АРИЛЖААНЫ 9 БАНКНЫ 30,162 ДАНСЫГ АШИГЛАН ЗАЛИЛАН ХИЙЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАНК МОНГОЛД 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "РИО ТИНТО"-ТОЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02    

Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ www.gogo.mn

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллав.   
Уг төсөл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр  хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.
Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй. 
Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм.
Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилгын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжид 1961 он буюу ТЭЦ2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах юм. Үүний дараа дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөх юм байна.   
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээнүүдийг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ. 
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар



Нийтэлсэн огноо2026-02-03