1 OYU TOLGOI: MONGOLIA’S HIGH-STAKES CLASH WITH RIO TINTO WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/02/05      2 MONGOLIA PREPARES INTERNATIONAL TENDER TO BUILD STEEL PLANT WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2026/02/05      3 RUSSIAN DEPUTY PM EXPECTS AGREEMENTS ON FREE TRADE AREAS WITH UAE, MONGOLIA, INDONESIA TO TAKE EFFECT IN 2026 WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/02/05      4 "WHEN KOREAN COMPANIES INVEST IN RARE EARTHS IN MONGOLIA... GUARANTEEING MINING RIGHTS AND LOWERING TAXES" WWW.MK.CO.KR  PUBLISHED:2026/02/05      5 ENVIRONMENTAL AUDIT LICENSES NOW AVAILABLE ONLINE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/05      6 EARTHMOVING WORK FOR THERMAL POWER PLANT-V TO BEGIN ON FEBRUARY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/04      7 KH.NYAMBAATAR: SERGELEN SUBSTATION TO ENTER SERVICE THIS YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/04      8 ALL-PARTY PARLIAMENTARY GROUP (APPG) ON MONGOLIA ESTABLISHED IN THE UK PARLIAMENT WWW.EMBASSYOFMONGOLIA.CO.UK PUBLISHED:2026/02/04      9 MONGOLIA RANKS AMONG ASIA’S SAFEST COUNTRIES WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/02/04      10 MONGOLIA’S TRUMP ‘BOARD OF PEACE’ MEMBERSHIP REVIVES ITS ‘THIRD NEIGHBOUR’ PLAYBOOK WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/02/04      УНГАРЫН ОТП БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     Г.ЗАНДАНШАТАР: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ОРДУУДЫН ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     СУДАЛГАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД 10 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     “ЧИНГИС ХААН” НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ 2028 ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     МОНГОЛ-ХЯТАДЫН БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 19 УУЛЗВАРААС ЦАГДААГИЙН БИЕТ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     БРИТАНИЙН ПАРЛАМЕНТАД БҮХ НАМЫН МОНГОЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ WWW.EMBASSYOFMONGOLIA.CO.UK НИЙТЭЛСЭН:2026/02/04     “СЭРГЭЛЭН” ДЭД СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭЛ 92 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     ДУЛААНЫ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03    

Судалгаа: Төсвийн хөрөнгө оруулалтад 10 их наядыг зарцуулав www.news.mn

Засгийн газраас 2020-2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад нийт 10.4 их наяд төгрөг зарцуулжээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.8 их наяд төгрөг болж өссөн байна. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг судлах зорилгоор Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн А.Мөнхцог ахлагчтай судалгааны баг Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийжээ.
Уг судалгааны дүнгээр 2026 оны төсвийн төсөлд тусаагүй байсан хөрөнгө оруулалтын 155 шинэ төслийг УИХ-аас 2026 оны төсөвт нэмж баталсан байна. Зам, тээврийн сайд, Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад хамгийн олон төслийг УИХ-аас нэмсэн байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг зөвхөн тоон гүйцэтгэлээр бус, эдийн засаг, нийгмийн бодит нөлөөллөөр хэмжих шаардлага улам бүр нэмэгдэж байгаа болон хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төсөл сонголт, төлөвлөлтийн ил тод байдал, гүйцэтгэлийн хяналт, бодлогын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай зэрэг олон асуудлыг судалгааны багийн зүгээс онцолжээ. Монгол Улсын төсвийн зардал сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2020 онд улсын төсвийн нийт зардал 13.9 их наяд төгрөг байсан бол 2024 онд 30.4 их наяд төгрөгт хүрч, жилд дунджаар 21.6 хувиар өсчээ. Үүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын дүн жилд дунджаар  22 орчим хувиар өсч, 1.4 их наяд төгрөгөөс 3.1 их наяд төгрөгт хүрсэн нь улсын хөгжлийн стратегийн хэрэгжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад төрийн оролцоо нэмэгдсэнийг харуулж байгааг судлаачид дурдсан байна.
Төсвийн хөрөнгө оруулалт нь зам, гүүр тавих, сургууль болон цэцэрлэг барихаас гадна эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих замаар эдийн засгийг идэвхжүүлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж байх ёстой. Гэвч Монгол Улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт нь 80-96 хувьтай байж эдийн засаг, нийгэмд бодитоор үзүүлж буй мэдээлэл байхгүй, үр ашигт нь эргэлзэхэд хүргэж байгаа нь бодит үнэн.
Нэг жишээ дурдахад, Үндэсний аудитын газраас 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад хийсэн гүйцэтгэлийн тайланд дурдсанаар тухайн онд зураг төсөвгүй 400 гаруй төсөл батлагдсан байсан бол мөн 2024 оны ижил тайланг үзэхэд шинээр батлагдсан 712 төслийн дийлэнхийнх нь хэрэгжилтийн бэлтгэл хангагдаагүй байжээ.
Монгол Улсын хувьд төсвийн хөрөнгө оруулалтын бодит хэмжээ олон улсын дунджаас доогуур түвшинд байна. Хөгжиж буй улс орнууд дунджаар ДНБ-ий 6.6 хувийг дэд бүтцэд зарцуулж байхад Монгол Улс сүүлийн жилүүдэд дунджаар ДНБ-ий 4.1 хувийг төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа нь дэд бүтцийн санхүүжилтийн дутмаг байдал, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг харуулжээ.
2020-2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт давхардсан тоогоор 6301 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 11.85 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас 10.48 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл дунджаар 89.3 хувьтай гарчээ. Өнгөрсөн 2023 оны хувьд эхлүүлсэн төслүүдийг дуусгах зорилт тавьж, шинэ бүтээн байгуулалтыг төсөвт тусгаагүй бөгөөд гүйцэтгэлийн хамгийн өндөр буюу 96.4 хувьд хүрсэн бол 2024 онд гүйцэтгэл 80.3 хувьтай байжээ. Мөн салбарын сайд нар, төрийн байгууллагууд нь зардал үр ашгийн шинжилгээ хийдэггүй, баталгаажаагүй төслийг төсөвт тусгах, газрын маргаантай барилга барих зэрэг зөрчил байнга давтагдаж, байгааг судлаачид судалгаандаа дурджээ.



Нийтэлсэн огноо2026-02-05