1 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      2 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      3 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      4 MONGOLIA ECONOMIC STATISTICS AND TRENDS FOR JANUARY 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      5 MORE OPPORTUNITIES FOR LOCAL AREAS SUPPORTING MINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      6 UNITED STATES AND MONGOLIA JOINS TO ACHIEVE FAA CATEGORY 1 STATUS, PAVING THE WAY FOR DIRECT FLIGHTS AND EXPANDING AIR TRAVEL CONNECTIONS BETWEEN THE TWO NATIONS WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/02/11      7 EBRD AND EU BACK URECA’S COAL-TO-SOLAR PROJECT IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2026/02/11      8 EPSTEIN’S LONG TIES EXTENDED TO MONGOLIA, AND ITS RIO TINTO STOUSH WWW.AFR.COM PUBLISHED:2026/02/10      9 MONGOLIA RANKS AMONG THE LOWEST IN THE GLOBAL ORGANIZED CRIME INDEX 2025 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      10 ‘RENEWABLE HEATING TARGETS 600 GER HOUSEHOLDS BY 2028’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 200 ТЭРБУМЫН БОНД ГАРГАХ ЭРХИЙГ НИЙСЛЭЛД ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     "НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ" ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТОЙРОГ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     СОР17 БАГА ХУРЛЫН ТҮР БАЙГУУЛАМЖ БАРИХ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ФРАНЦЫН КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     УХАА ХУДАГ, БАРУУН НАР, НАРИЙН СУХАЙТ, ЭРДЭНЭТИЙН ҮҮСМЭЛ ОРДУУДААС 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     “ХИЛИЙН ЗУРВАСТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 54 ТӨСӨЛ ХААЛТТАЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 113 КМ АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10    

Багахангай-Хөшигийн хөндийн тойрог төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэхийг хүсжээ www.montsame.mn

УИХ, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын II хуралдаанаар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн тойрог төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтээ уламжилж, Монголын тал ажлын хэсэг байгуулсныг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо.

Энэ төсөл нь Улаанбаатар хотын төвөөр дамжин тээвэрлэж буй аюултай ачаанаас үүдэх эрсдэлийг багасгах зорилготой. Түүнчлэн “Эрээнцав-Чойбалсан-Бичигт” чиглэлийн зүүн коридорын төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай хэмээн тэмдэглэснийг ЗТЯ мэдээлжээ. 

Сайд Б.Дэлгэрсайхан хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, стратегийн ач холбогдолтой чухал байгууллага хэвээр байгааг тодотгож, шинэчлэл, их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд анхаарах, урт хугацаатай, хямд эх үүсвэртэй санхүүжилтийг хамтран шийдэх боломжийг судлах нь чухлыг тодотгоод, "Монгол-Орос-Хятад улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төмөр замын төв коридорын Монголын хэсгийн ТЭЗҮ бэлэн болсон. Гурван талын нэгдсэн ТЭЗҮ ойрын хугацаанд дуусах төлөвтэй байгаа”-г тэмдэглэв.

Агаарын тээврийн салбарт манай хоёр улс Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг дэмжихээр Красноярск хотоор дамжин нислэг үйлдэх тохиролцоонд хүрч, “Аэромонголиа” ХХК-ийг энэ чиглэлд хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчээр томилсон. Красноярск хотод арилжааны буулт хийхтэй холбоотой гаалийн асуудлыг шийдэхэд Оросын Холбооны Хурлын дэмжлэг чухал байгааг Зам, тээврийн сайд онцолсон байна. 

Талууд хамтарсан комиссын хүрээнд бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд санал нэгджээ. 



Нийтэлсэн огноо2026-02-11