1 EPSTEIN’S LONG TIES EXTENDED TO MONGOLIA, AND ITS RIO TINTO STOUSH WWW.AFR.COM PUBLISHED:2026/02/10      2 MONGOLIA RANKS AMONG THE LOWEST IN THE GLOBAL ORGANIZED CRIME INDEX 2025 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      3 ‘RENEWABLE HEATING TARGETS 600 GER HOUSEHOLDS BY 2028’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      4 COMPANIES RAISE 2.6 BILLION USD FROM FOREIGN INVESTORS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      5 FOUR COUNTRIES RATIFY EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/10      6 IN MONGOLIA, A CAMEL MILK PRODUCTION FARM IS SUCCESSFULLY OPERATING WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      7 KAZAKHSTAN RATIFIES AGREEMENT WITH MONGOLIA ON PENSION COOPERATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/10      8 S.DAVAASUREN: AIR POLLUTION DECREASED BY 26% COMPARED TO THE SAME PERIOD LAST YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/09      9 PARLIAMENT SPEAKER UCHRAL NYAM-OSOR TO VISIT RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/09      10 THE MONGOLIAN FACTION IN THE 119TH CONGRESS OF THE USA HAS BEEN REESTABLISHED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      УХАА ХУДАГ, БАРУУН НАР, НАРИЙН СУХАЙТ, ЭРДЭНЭТИЙН ҮҮСМЭЛ ОРДУУДААС 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     “ХИЛИЙН ЗУРВАСТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 54 ТӨСӨЛ ХААЛТТАЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 113 КМ АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     INTELLNEWS: МОНГОЛ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ”-Д ЭЛССЭНЭЭР ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГОО ДАХИН ИДЭВХЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     Р.ДАВААДОРЖ: ЗӨВ БОДЛОГО, ХАТУУ ШАЛГУУР ТАВЬЖ ЧАДВАЛ ГАДААДЫН БАНК МОНГОЛД ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.А.САГИНТАЕВТАЙ УУЛЗАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ИЖ БҮРЭН КОНВЕЙЕР АШИГЛАЛТАД ОРСНООР НҮҮРСИЙГ СОРЧЛОХГҮЙ ЭКСПОРТОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ОЮУ ТОЛГОЙ: МОНГОЛ УЛС БА РИО ТИНТОГИЙН ХООРОНДОХ ӨНДӨР БООЦООТ ЗӨРЧИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09    

“Хилийн зурваст хэрэгжих боломжтой 54 төсөл хаалттай байна” www.news.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.

-Засгийн газраас Ашигт малтмал тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлэх шатанд явж байна. Хуулийг өөрчлөх зорилго юу вэ?

-Aливаа нэгэн хууль нэг талыг нь дэмжсэн, нөгөө талыг одоо орхигдуулсан зөрчил, давхардал, хийдэл байдаг. Ашигт малтмалын тухай хуулийнхаа нэмэлт өөрчлөлт дээр энэ хариуцлагатай уул уурхайг дэмжих бодлогын том өөрчлөлт хийж байгаа. Газрын хэвлийдийгээ хөндүүлж байгаа бол нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежментийг сайжруулах хэрэгтэй. Тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийж, хаалт хийсний дараа дараагийнхаа төслүүдийг одоо хэрэгжүүлэх, зэрэгцсэн төсөл хэрэгжиж байгаа тохиолдолд өмнөх төслийнхөө нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн үр дүнг нь авна. Төсөл хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөө, нөхөн сэргээлтийнхээ төсвийг дансанд байршуулна. Үүнийхээ 70 хувьд 100 хувийн нөхөн сэргээлт хийгээд, үлдсэн 30 хувийг нь чөлөөлж авах гэдэг давхардсан зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм. Төслөө амжилттай хэрэгжүүлээд биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ заавал хийх зохицуулалт бий болно гэсэн үг. Ийм зохицуулалт хийж өгснөөр орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, байгаль орчны доройтол тэнцвэр алдагдах нөхцөл бүрдэхгүй. Хариуцлагатай уул уурхай бодитоор хөгжүүлэхийг зорьж байна.

-Хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн төлбөрийг ямар байдлаар зохицуулж байгаа вэ?

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тулд давхар оруулж өгч байгаа зохиуцуулалт нь АМНАТ-ийн хуваарилалтыг зөв шударга, орон нутагт нь үлдээх зүйл байгаа. Одоогийн зохицуулалтаар АМНАТ-ийг Орон нутгийг хөгжүүлэх нэгдсэн санд төвлөрөөд, аймгуудад тэгш хүртээмжтэйгээ хуваарилалт хийдэг. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа суманд АМНАТ-өөс 20 хувь, аймагт 10 хувийг нь ногдуулдаг байхаар тусгаж өгч байна. Ингэснээр тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг сайжруулж, аюулгүй, найдвартай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үр дүнд нь төсөл хэрэгжүүлэгч болон орон нутаг гэсэн хоёр талын ойлголцол сайжирна гэж харж байна.

-Гадаад хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан бол?

-Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр эрх зүйн шинэчлэлүүдийг онцгойлон анхаарч байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль,  Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний хууль, Хүнд үйлдвэр төрийн тухай хуулийн өөрчлөлтийг дурдаж болно. Эдгээр хууль Монгол Улсын эдийн засгийг  өргөтгөх, эрчимжүүлэх бодлогын том өөрчлөлт болно гэж үзэж байгаа. Бодлогын том өөрчлөлт хийснээр 2026 онд шууд үр дүнгээ өгөхгүй байж болох ч ирээдүйд ахиу үр өгөөж хүртэх суурь өөрчлөлт болох юм.  Энэ өөрчлөлтүүд хийснээр хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг бий болгоно. Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжүүлэгчид өгсөн зөвшөөрлөө хамгаалдаг эрх зүйн тогтолцоо бий болгохоор зорьж байна.

Хөрөнгө оруулагчдын зүгээс “Та нар зөвшөөрөл өгчихөөд, яагаад өгсөн зөвшөөрлөө хамгаалахгүй байгаа юм” гэдэг асуулт тавьдаг байдал арилна.

Тиймээс олон шат дамжлагаар давхардуулан зөвшөөрөл олгодог байдлыг хөнгөвчилж өгнө. Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашиг малтмал, газрын тосны газар уулын ажлын төлөвлөгөөг тодорхой богино хугацаанд баталж өгөх чиглэл өгч байгаа. Төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч хайх, ажлаа бодитоор төлөвлөх нөхцөлүүдийг бий болгож өгч байгаа. Цаашид энэ системд сайжруулалт хийгээд явна. Нэгэнт батлагдсан нөөц, ТЭЗҮ байгаа тохиолдолд аж ахуйн нэгж үйл ажилгаагаа мэдэгдээд явдаг систем нэвтрүүлнэ. Энэ нь төслүүд маш богино хугацаанд амжилттай хэрэгжихэд дэмжлэг болдог.

-Хуулийн өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн үү. Хэлэлцүүлгээс ямар саналууд гарч байгаа вэ? 

-Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал батлагдсан. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад дууссан.  Газрын тосны болон Газрын тосны бүтээгдэхүүний хуулийн үзэл баримтлалыг боловсруулж байна. Одоо хуулийн төслүүдийн олон нийтээр хэлэлцүүлэх ажил орон даяар өрнүүлж эхлээд байна. Энэ бол маш чухал ажил. Тал талын ойлголцлыг бий болгож, зөв ойлголт өгч, аль болох олон талын санал бодлыг нь тусган, УИХ-аас сайн хуулийг баталж гаргаснаар хэрэгжих шатандаа амжилттай баймна. Энэ нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт тогтвортой бий болгоно.

“ИРЭЭДҮЙД ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ШИГ ОРДУУД НЭЭГДЭХ НӨХЦӨЛ БУУРСАН”

-Уул уурхайн салбар дахь гадаады хөрөнгө оруулалт төдийлөн сайжрахгүй байгаа. Энэ талаар тоон мэдээлэл өгөхгүй юу?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ гурав дахин буурсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээ, ашиглалтын тусгай зөвшөөрлийнх нь хэмжээнээс хоёр дахин буурсан. Ер нь бол ирээдүйд Эрдэнэт, Оюутолгой шиг том ордууд нээгдэх нөхцөл байдал буурсан. Ялангуяа улсын төсвийн хайгуул судалгааныхаа ажил буюу сэдэвчилсэн, суурь судалгааныхаа ажлыг өсөн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Эрдсийн хуримтлалтай талбайнуудаа тодорхойлж, суурь судалгааныхаа ажлыг сайжруулах нь  дараагийн хайгуул судалгааны ажил хийх идэвхжил  сонирхлыг бий болгоно.

Ер нь Монгол Улс газрын хэвлийдээ юу байгаагаа мэддэг байж стратегийн том, зөв төлөвлөлтүүд хийж чадна.

-Хайгуулын зөвшөөрлийг тусгай хамгаалалт газар нутаг, хилийн бүсэд давхардуулан өгсөн гэдэг салбар хоорондын зөрчил гардаг шүү дээ. Үүнд  хууль өөрчлөлтөөр зохицуулалт орж байгаа юу?

-Тусгай хамгаалалтад авчихсан бол хууль, дүрэм журмынхаа дагуу явна.  Харин хил орчмын хайгуул судалгааныхаа ажлыг эрчимжүүлэх бодлогын ажлуудыг Засгийн газарт танилцуулах ажил төлөвлөж байна. Хилийн бүсэд тодорхой хэмжээний олборлолт хийх бодлого баримталж байгаа. Бусад оронд хил дагуух баялагтаа олборлолт хийдэг.  Тухайлбал, газрын нэг том бассейнаас хилийн цаана олборлолт хийгээд явж байна. Тиймээс бид хилийн зурваст буй бассейнаасаа олборлолтоо нэмэгдүүлэх нь Монгол Улсын бодлого, монголчуудын эрх ашиг байх ёстой.  Одоогоор хилийн зурвасын 15 км дотор хэрэгжих боломжтой 54 төсөл хаалттай байгаад байна. Эдгээр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулаад явах нь “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд  олборлолтоо нэмэгдүүлэх боломж юм. Дэлхийн зах зээл дээр түүхэн өндөр одоо ханштай байгаа боломжийг ашиглан, бодит төслүүдээ хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байгаа.



Нийтэлсэн огноо2026-02-10