1 MONGOLIA, UN REVIEW COOPERATION AND SET PRIORITIES AHEAD OF COP17 WWW.ZMS.MN PUBLISHED:2026/05/02      2 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      3 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      4 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      5 GOVERNMENT TO FUND THERMAL POWER PLANT REPAIRS FROM RESERVE FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      6 MONGOLIA RISES 17 PLACES IN PRESS FREEDOM INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      7 MONGOLIA-CUBA PARLIAMENTARY GROUP CHAIR MEETS AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      8 CHINA ADVANCES INNER MONGOLIA AS A KEY HUB FOR NORTHERN OPENING UP WWW.ALWIHDAINFO.COM PUBLISHED:2026/05/01      9 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      10 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДЫН ГАДНА ФАСАД ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “БАДРАХ ЭНЕРЖИ”, “МОННИС ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИУД ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ОРОН ТООГ ДАХИАД Ч ЦӨӨЛНӨ. ҮР АШИГГҮЙ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад паспорт олгосон хүмүүст ял оноов www.eagle.mn

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад поспорт гаргаж өгсөн улсын бүртгэгч нарын хүмүүст холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноожээ. 

Тодруулбал, Б.М нь ...дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэж, тэдний гуйлтаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, цагдаагийн байгууллагаас шалгаж буй эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа нэр бүхий иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна. 

Тиймээс тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж. 

Харин шүүхээс: 

Б.М, З.А нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,
Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,
Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял оногдуулсан.



Нийтэлсэн огноо2026-05-02