Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгасан шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болголоо www.eguur.mn
Хөгжлийн банкны хэргийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн бөгөөд Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцов.
2022 онд тус хэргийг нийт 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан билээ. Үүнээс хойш гурван шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэж өнөөдрийг хүрсэн юм. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байв.
Түүнчлэн Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван ч удаа цагаатгасан бөгөөд уг шийдвэрийг өнөөдөр ийн хүчингүй болголоо. Ингэснээр проецссийн хувьд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх юм.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-03-10





