1 PRIME MINISTER ZANDANSHATAR RECEIVES MONGOLIAN AND VIETNAMESE COSMONAUTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/22      2 MONGOLIA, KAZAKHSTAN TO COOPERATE ON OIL IMPORTS AND GOLD PROCESSING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      3 831 ENGINEERS AND TECHNICIANS WORKING ON SELBE 20 MINUTE CITY CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      4 ILLEGAL HUNTING OF ARGALI COULD RESULT IN MNT 44 MILLION FINE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      5 DRAFT RESOLUTION SUBMITTED TO AMEND IMPORT CUSTOMS DUTY RATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/20      6 CAMBODIA JOINS ETHIOPIA, MONGOLIA, MOZAMBIQUE, NICARAGUA, TUNISIA AND OTHERS AS U.S. EXPANDS FIVE THOUSAND TO FIFTEEN THOUSAND DOLLARS VISA BOND REQUIREMENT TRAVELERS AND BUSINESS OPERATIONS STARTING APRIL 2 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/20      7 MONGOLIA SUPPORTS CIVIC SPACE REFORMS BUT KEY RESTRICTIONS REMAIN WWW.CIVICUS.ORG PUBLISHED:2026/03/20      8 MONGOLIA, RUSSIA TO COOPERATE IN RAILWAY PROJECT AND RESTORATION OF DIRECT FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      9 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      10 HILTON TO ENTER MONGOLIA WITH CONRAD ULAANBAATAR SIGNING WWW.LATTELUXURYNEWS.COM PUBLISHED:2026/03/19      СТАТИСТИК: КАЗАХ ИРГЭДИЙН 76 ХУВЬ НЬ БАЯН-ӨЛГИЙД АМЬДАРДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ БАНК: БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА НЭР БҮХИЙ ААН-ҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     Г.ЭНХТАЙВАН: ТӨВ БАНК ХЭРЭГЛЭЭГ ХУМИХ, БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ИДЭВХЖЛИЙГ ТҮЛХҮҮ БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР ЗУРГААН БАЙРААР УРАГШИЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/20     АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/20     СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ, 216 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛЫН ЭСРЭГ БОДЛОГО БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож байна www.montsame.mn

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.

1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.

Хүн төрөлхтөн 1961 онд анх сансарт ниссэн бол харин түүнээс яг 20 жилийн дараа монгол хүн анх сансарт ниссэн юм. Монгол Улс энэ өдөр сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансарт хүнээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болсон билээ. Харин сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигджээ.  

Монгол-Зөвлөлтийн нислэгийн баг ашигт малтмал, амьтан судлал, газар зүйн олон зураг авсан нь олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа улс оруудын загас агнуурын аж ахуйд түлхүү ашиглах болжээ. Түүнчлэн нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах чиглэлээр эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийсэн нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхлэлийг тавьсан гэдэг.

Ж.Гүррагчаа 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамт бэлтгэгдэж байв. Тэрбээр 1978 онд ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч цолоор шагнуулсан. Мөн сансрын нисгэгч В.А Жанибековт БНМАУ-ын баатар цол хүртээжээ.

Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхлэлтэй. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгт бэлтгэх комисс байгуулж, жилийн дараа сан­сарт нисэх бэлтгэлд Д.Сүрэн­хорлоо, М.Ган­зориг, Ж.Гүррагчаа, С.Сайн­цог нарыг сонгон бэлт­гэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдоход, Ж.Гүррагчаа бүх шалгуурт тэнцсэнээр сансарт ниссэн байдаг. Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд бэлтгэгдсэн, ШУА-ийн гишүүн, доктор М.Ганзориг сансар судлалын бүтээлээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. 

Монгол хүн анх сансарт ниссэн энэ түүхэн үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг бүрэн сурвалжилж дэлхий дахинд мэдээлж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийн бэлтгэсэн сурвалжлага, гэрэл зургууд тухайн үеийн Монголын радио, телевиз, “Үнэн” сониноос эхлээд Монголын бүх сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мөн орос, англи, франц, хятад хэлээр дэлхий дахинд түгэж байв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн Монголын радио телевизийн улсын хорооны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Галдан сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эргэн ирэхэд нь анхны товч ярилцлагыг хийсэн юм.

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч нар Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгт нисэгчдийг бэлтгэж байсан “Оддын хотхон”-д 1978-1981 оны хооронд тусгай томилолтоор ажиллаж, нисэгчдийн бэлтгэл сургуулилтын үеийн бүхий л түүхийг гэрэл зургаар мөнхөлсөн билээ.

 



Нийтэлсэн огноо2026-03-22