1 PRESIDENT KHURELSUKH EXPRESSES GRATITUDE FOR THE SUCCESSFUL IMPLEMENTATION OF THE NATIONAL MOVEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/23      2 WATER AGENCY ORDERED TO COLLECT WATER POLLUTION FEES FROM 'OYU TOLGOI' LLC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/23      3 GIORGI TVALAVADZE: MONGOLIAN FIRMS ARE READY TO COMPETE AND WIN CONTRACTS NOT ONLY IN MONGOLIA BUT ALSO INTERNATIONALLY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/23      4 PRIME MINISTER ZANDANSHATAR RECEIVES MONGOLIAN AND VIETNAMESE COSMONAUTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/22      5 MONGOLIA, KAZAKHSTAN TO COOPERATE ON OIL IMPORTS AND GOLD PROCESSING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      6 831 ENGINEERS AND TECHNICIANS WORKING ON SELBE 20 MINUTE CITY CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      7 ILLEGAL HUNTING OF ARGALI COULD RESULT IN MNT 44 MILLION FINE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      8 DRAFT RESOLUTION SUBMITTED TO AMEND IMPORT CUSTOMS DUTY RATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/20      9 CAMBODIA JOINS ETHIOPIA, MONGOLIA, MOZAMBIQUE, NICARAGUA, TUNISIA AND OTHERS AS U.S. EXPANDS FIVE THOUSAND TO FIFTEEN THOUSAND DOLLARS VISA BOND REQUIREMENT TRAVELERS AND BUSINESS OPERATIONS STARTING APRIL 2 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/20      10 MONGOLIA SUPPORTS CIVIC SPACE REFORMS BUT KEY RESTRICTIONS REMAIN WWW.CIVICUS.ORG PUBLISHED:2026/03/20      АПУ ДЭЙРИ ХХК-ИЙН ШИНГЭН СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨДӨРТ 10 ТОННООР НЭМЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ГОЛ ГУДАМЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 13.5 ХУВИАР БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     "УРАН БУРААК Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, НААД АРГА ЧИНЬ УДАХГҮЙ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДААЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     СТАТИСТИК: КАЗАХ ИРГЭДИЙН 76 ХУВЬ НЬ БАЯН-ӨЛГИЙД АМЬДАРДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ БАНК: БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА НЭР БҮХИЙ ААН-ҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     Г.ЭНХТАЙВАН: ТӨВ БАНК ХЭРЭГЛЭЭГ ХУМИХ, БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ИДЭВХЖЛИЙГ ТҮЛХҮҮ БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АПУ Дэйри ХХК-ийн шингэн сүүний үйлдвэрлэл өдөрт 10 тонноор нэмэгдлээ www.news.mn

Монгол Улсын сүүний салбарт бодит өсөлт, хэмжигдэхүйц үр дүн авчирсан томоохон ахиц гарлаа. АПУ Дэйри ХХК дэлхийд сүүний гарц, ашиг шимээрээ тэргүүлэгч Холштейн үүлдрийн үхэр-ийн 400 хээлтэй үнээг Монгол Улсад амжилттай нутагшуулснаар шингэн сүүний үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт 10 тонноор нэмэгдүүлжээ. Энэхүү өсөлт нь зөвхөн нэг компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлын тэлэлтээр хязгаарлагдахгүй, харин Монголын сүүний салбарын бүтээмж, үр ашгийг шинэ түвшинд хүргэж буй стратегийн ач холбогдолтой алхам болж байгааг салбарынхан онцолж байна.
Уг төслийг АПУ Дэйри ХХК нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох, малчдын орлогыг дэмжих, салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хаан банк, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Бүтээмжийг өсгөсөн шийдэл
Холштейн үүлдрийн үнээ нь өндөр ашиг шим, тогтвортой сүүний гарцаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэхүү үүлдрийг Монгол орны нөхцөлд нутагшуулснаар фермерийн аж ахуйн бүтээмжийг эрс нэмэгдүүлж, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх боломжийг бодитоор бүрдүүлж байна.
АПУ Дэйри ХХК нь үүлдэр нэвтрүүлэхээс гадна фермийн менежмент, тэжээл бэлтгэл, малын эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи, мэргэжлийн сургалтыг цогцоор нь хэрэгжүүлж байгаа нь салбарын хөгжилд системийн өөрчлөлт авчирч буй чухал хүчин зүйл болж байна.

Дотоодын хангалтыг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулна
Шингэн сүүний үйлдвэрлэл нэмэгдсэнээр Монгол Улс жилийн дөрвөн улиралд дотооддоо үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээр зах зээлийг тогтвортой хангах боломж улам бүр нэмэгдэж байна. Энэ нь импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулахын зэрэгцээ валютын гадагшлах урсгалыг багасгах эдийн засгийн чухал ач холбогдолтой.
Мөн фермерүүдийн хувьд сүүний гарц, чанар сайжирснаар борлуулалтын боломж тэлж, орлого урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөл бүрдэж байна.
Салбарын хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байна
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү үр дүн нь Монголын сүүний салбарын хөгжлийн шинэ үеийг эхлүүлж буй бодит жишээ болж байна. Үйлдвэрлэл, менежмент, технологийн цогц шинэчлэл нь фермерийн аж ахуйг илүү үр ашигтай, тогтвортой болгохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд стратегийн хувь нэмэр оруулж байна.
undefined
“Бид Монголын фермерүүдтэй урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бий болгож, зөвхөн чанартай түүхий эд бус, мэдлэг, технологи, менежментийн шинэ түвшинг хамтад нь хөгжүүлэхийг зорьж байна. Энэ төсөл нь сүүний салбарын бүтээмж,  өрсөлдөх  чадварыг  цогцоор  нь  нэмэгдүүлэх  суурь  болно.”
— АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай
Ийнхүү АПУ Дэйри ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол Улсын сүүний салбарыг олон улсын жишигт ойртуулж, хэрэглэгчдэд өдөр бүр шинэхэн, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн хүргэх боломжийг бодитоор нэмэгдүүлж байна.



Нийтэлсэн огноо2026-03-23