АҮЭБЯ: ОХУ-ын автобензиний экспортын хоригт манайх хамаарахгүй www.eguur.mn
“ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа.
Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан.
Иймд, ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй” гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгджээ.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-03-29





