1 INTERNAL PARTY SPLITS FORCE MONGOLIA’S PM TO STEP DOWN WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/30      2 MONGOLIA PLANS TO PROVIDE FULL MOBILE COVERAGE ACROSS ITS VAST TERRITORY BY 2028 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/30      3 MPP BACKS UCHRAL FOR PRIME MINISTER WITH 99.7 PERCENT VOTE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      4 PRIME MINISTER ZANDANSHATAR GOMBOJAV RESIGNS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/29      5 SEEMA MALHOTRA: THERE IS SIGNIFICANT POTENTIAL TO EXPAND COOPERATION WITH BRITISH COMPANIES INVESTING IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/29      6 WASTEWATER FROM GER DISTRICTS TO BE TREATED TO STANDARDS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/29      7 IMMIGRATION INFORMATION NOW AVAILABLE IN ALL LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/29      8 ORGANIC, PLANT BASED BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN MONGOLIA (HIGH-QUALITY VITAMINS PERFECTLY SUITED TO ORGANIZATIONAL EMPLOYEE HEALTH AND SOCIAL WELFARE POLICIES) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/03/26      9 MONGOLIA ANNOUNCES BROAD TAX REFORMS, CUTS CORPORATE TAX TO 15% WWW.REGFOLLOWER.COM PUBLISHED:2026/03/26      10 UNTAPPED RARE EARTH POTENTIAL POSITIONS MONGOLIA FOR FUTURE DEVELOPMENT WWW.RESOURCEWORLD.COM PUBLISHED:2026/03/26      СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ЗУРГАДУГААР САРД ДУУСГАНА ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     ОЙРХ ДОРНОДЫН ДАЙН: ДЭЛХИЙД НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨЖ БАЙХАД МОНГОЛ УЛСЫН АЛДАЖ БУЙ БОЛОМЖ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ 99.7 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/29     Г.ЗАНДАНШАТАР: ТӨР ЗОГСОХГҮЙ, БОДЛОГО ТАСАЛДАХГҮЙ, МОНГОЛ УЛС УРАГШИЛСААР БАЙХ ЁСТОЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/29     Э.ӨГӨӨМӨР: ҮНДСЭН ШУГАМУУДАА ГАЗАР ДООРХ ТУННЕЛИЙН СИСТЕМД ОРУУЛЧИХВАЛ УС ТАСАЛЖ, ГАЗАР УХАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/29     БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/29     АҮЭБЯ: ОХУ-ЫН АВТОБЕНЗИНИЙ ЭКСПОРТЫН ХОРИГТ МАНАЙХ ХАМААРАХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/29     БИО, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ АНГЛИ АМИН ДЭМ ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРТ (БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН, АЖИЛТАН АЖИЛЛАГСАДЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОДЛОГОД ТӨГС НИЙЦЭХ ӨНДӨР ЧАНАРТАЙ АМИН ДЭМҮҮД!) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/03/26     "ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН ТУХАЙ" ТОГТООЛД 56 УЛС НЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/26     ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургадугаар сард дуусгана гэв www.news.mn

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натур орчим хамаардаг. Иймээс “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийг "Билгүүн Монгол констракшн" ХХК барьж буй. Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан.
Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Тохижилтын ажлыг ирэх зургадугаар сард дуусгана. Энэ талаар "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Манай компани 2025 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн гадна тохижилтын ажлыг хийж байна. Натурын гүүрний хойд хэсгийн газар шорооны ажил, чулуун зам суурилуулалт, хашлага, түшиц хананы бетон цутгалтыг 2025 оны арваннэгдүгээр сард газар хөлдөх хүртэл хийгээд түр зогссон. 2026 оны гуравдугаар сарын 30 буюу маргаашаас шинэчилсэн ажлын зургаар үндсэн тохижилтын ажлууд эхэлнэ.
Тухайлбал, 2100 орчим метр урт 2.4 метрийн өргөн чулуун зам барина. Ингэхдээ доод суурь бүтэц буюу газар шорооны ажлыг хийнэ. Далангийн хоёр талаар дөрвөн хэсэгт иргэд дотогш буухад зориулсан шат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн доош буух налуу замын цутгалт, өнгөлгөөний ажлуудыг хийнэ.
Сэлбэ голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт зүлэгжүүлэлт хийж, урд хэсгээр мод тарина. 6000 орчим ам.метр талбайд далангийн дотор ханыг усанд тэсвэртэй будгаар өнгөлнө. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс металл хашлага хийнэ. Мөн далангийн дотор талд иргэдийн сууж амрах хэсгийг гурван газарт тохижуулна. Ийнхүү явган замын гэрэлтүүлэг хийгээд тохижилтын ажил дуусна” гэлээ.
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс явган зам, гүүрний ажлыг хамгийн түрүүнд дуусгахыг зорьж буйгаа онцоллоо. Гүйцэтгэгч "Сила групп" ХХК нь сүүлийн 10 жил барилгын салбарт үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Тэр дундаа гадна тохижилтын чиглэлээр мэргэшсэн. Тухайлбал, “М-Си-Эс” группийн “Вилла виста” хотхоны гадна талын 6000 орчим ам.метр талбайн тохижилтыг иж бүрнээр нь хийсэн. “Шунхлай” группийн төв оффисын барилгын гадна тохижилтыг өнгөрсөн онд хийсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажуу талын “Рио” төслийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод гар бие оролцсон туршлагатай компани бөгөөд гадна тохижилтын чиглэлээр ижил төстэй ажлуудыг сүүлийн дөрвөн жилд тасралтгүй гүйцэтгэж буйгаа "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатар хэллээ.
Тус компани 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 15 орчим техник тоногт төхөөрөмжөөр гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг шинээр зураг төслийн шийдэл зэрэг ямар нэг саадгүй үргэлжилбэл ирэх зургадугаар сард багтааж ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй.



Нийтэлсэн огноо2026-03-30