1 GOVERNMENT REOPENS BANK ACCOUNTS OF 12,100 COMPANIES FOR ONE MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      2 NUMBER OF TOURISTS UP BY 40% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      3 MONGOLIA KEEPS AI-92 FUEL PRICE STABLE, RAISES DIESEL AND AI-95 PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      4 MONGOLIA MINING: WEALTH BENEATH THE GOBI AND ITS GLOBAL STAKES WWW.IDENTECSOLUTIONS.COM PUBLISHED:2026/04/06      5 MONGOLIA’S SOE DEBT DOUBLES TO ₮11 TRILLION SINCE 2023 WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/06      6 FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 7.2 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/06      7 ASIA’S EVOLUTION: HOW MONGOLIA BECAME A DUMPING GROUND FOR JAPAN’S HYBRID ELECTRIC VEHICLES WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/04/06      8 MONGOLIA, REPUBLIC OF KOREA AND AUSTRALIA DOMINATE ON DAY 4 OF FIBA 3X3 ASIA CUP 2026 WWW.FIBA.BASKETBALL PUBLISHED:2026/04/05      9 PRIME MINISTER UCHRAL APPOINTS NEW CABINET MEMBERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      10 ULAANBAATAR TO PROVIDE FREE LPG HEATING SYSTEMS TO INSULATED HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      ТӨВ-ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОР МОНГОЛ УЛСТАЙ ТОГТООСОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ ГЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     Ж.БАТЖАРГАЛ: ШАТАХУУНЫ ҮНЭ 2.5 ДАХИН ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ГЭСЭР БААТАРЛАГ ТУУЛЬСЫН ХОВОР ЭХИЙГ МОНГОЛ УЛСАД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЗАСГИЙН ГАЗРЫН ЭХНИЙ ШИЙДВЭР ХААСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     УЛААНБААТАР ХОТ СҮҮЛИЙН 5 ЖИЛД 8.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ТҮГЖРЭЛД АЛДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ОРОН НУТАГТ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 4500 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     МОНГОЛБАНК III САРД 949.5 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НҮБ-ЫН COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     ДИЗЕЛЬ ТҮЛШ САР ХҮРЭХГҮЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ www.eguur.mn

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэж, стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нэгтгэн байршуулахаар болсон. Тус паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойн 539 га газарт байгуулахаар бэлтгэл хангаж буй. 

Паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөсөн. ДЦС нь жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин цэвэрлэх байгууламж нь хоногт 6700 шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Үүнийг хоногт 20’000 шоо метр хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөж байна. 

Тус паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ сарын дундуур эхлүүлнэ.

ДЦС нь жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Харин цэвэрлэх байгууламж нь хоногт 6700 шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Үүнийг хоногт 20 мянган шоо метр хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөжээ.

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлэх зорилготой Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь мах, дайвар бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэнэ. 

Төслийн үр дүнд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. 

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гараад байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэх юм. 

Эх сурвалж: НЗДТГ



Нийтэлсэн огноо2026-04-06