1 GOVERNMENT REOPENS BANK ACCOUNTS OF 12,100 COMPANIES FOR ONE MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      2 NUMBER OF TOURISTS UP BY 40% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      3 MONGOLIA KEEPS AI-92 FUEL PRICE STABLE, RAISES DIESEL AND AI-95 PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      4 MONGOLIA MINING: WEALTH BENEATH THE GOBI AND ITS GLOBAL STAKES WWW.IDENTECSOLUTIONS.COM PUBLISHED:2026/04/06      5 MONGOLIA’S SOE DEBT DOUBLES TO ₮11 TRILLION SINCE 2023 WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/06      6 FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 7.2 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/06      7 ASIA’S EVOLUTION: HOW MONGOLIA BECAME A DUMPING GROUND FOR JAPAN’S HYBRID ELECTRIC VEHICLES WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/04/06      8 MONGOLIA, REPUBLIC OF KOREA AND AUSTRALIA DOMINATE ON DAY 4 OF FIBA 3X3 ASIA CUP 2026 WWW.FIBA.BASKETBALL PUBLISHED:2026/04/05      9 PRIME MINISTER UCHRAL APPOINTS NEW CABINET MEMBERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      10 ULAANBAATAR TO PROVIDE FREE LPG HEATING SYSTEMS TO INSULATED HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/05      ТӨВ-ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОР МОНГОЛ УЛСТАЙ ТОГТООСОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ ГЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     Ж.БАТЖАРГАЛ: ШАТАХУУНЫ ҮНЭ 2.5 ДАХИН ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ГЭСЭР БААТАРЛАГ ТУУЛЬСЫН ХОВОР ЭХИЙГ МОНГОЛ УЛСАД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЗАСГИЙН ГАЗРЫН ЭХНИЙ ШИЙДВЭР ХААСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     УЛААНБААТАР ХОТ СҮҮЛИЙН 5 ЖИЛД 8.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ТҮГЖРЭЛД АЛДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ОРОН НУТАГТ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 4500 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     МОНГОЛБАНК III САРД 949.5 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НҮБ-ЫН COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05     ДИЗЕЛЬ ТҮЛШ САР ХҮРЭХГҮЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төв-Евразийн тээврийн коридор Монгол Улстай тогтоосон эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлнэ гэв www.montsame.mn

Төв-Евразийн тээврийн зурвасыг байгуулах нь Хятад, Монгол Улстай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Алексей Садиков мэдэгджээ.

Тэрбээр Олон улсын тээвэр, ложистикийн анхдугаар чуулга уулзалтад үг хэлэхдээ, уг төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт боловсруулж байгааг дуулгалаа. Ингэхдээ Сибирийн эрдэс-түүхий эдийн баазыг ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа ховор болон газрын ховор металл боловсруулах кластер байгуулах төлөвлөгөөтэй уялдуулан уг төслийг нарийвчлан судалж байна гэж тэрбээр дурдсан байна. 

“Төслийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл төмөр зам тавих нь Ангар-Енисейн макро бүс нутгийг аж үйлдвэржүүлэх, хөгжүүлэх хөдөлгөгч хүчин болж чадна. Мөн зүүн чиглэлийн тээврийн ачааллыг бууруулж, цаашдаа Монгол, Хятадтай эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж А.Садиков онцолжээ.

Олон улсын тээвэр, ложистикийн анхдугаар чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 1-3-ныөдрүүдэд Санкт-Петербург хотод болжээ. Энэхүү чуулга уулзалтыг олон улсын тээвэр, ложистикийн коридоруудыг хөгжүүлэх, интеграцийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд оролцогчид салбарын цахим шилжилт, жолоочгүй технологийн хэрэглээ зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. 



Нийтэлсэн огноо2026-04-06