1 MONGOLIA LAUNCHES HAZARDOUS CHEMICALS ELIMINATION PROJECT WITH UNDP & GEF WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/04/14      2 ALTHOUGH MONGOLIANS MAY OUTWARDLY RESEMBLE ASIANS, THEY ARE NOT ACTUALLY SUCH WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/14      3 FRANCE DONATES HIGH-ANGLE, WATER RESCUE EQUIPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      4 LUXEMBOURG-BACKED PROJECT ADVANCES TO NATIONAL CARDIOVASCULAR CENTER STAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      5 SMTRACK EXPANDS INTO MONGOLIA'S EVENTS MARKET WWW.KLSESCREENER.COM PUBLISHED:2026/04/13      6 MONGOLIA EXPORTS SURGE 62.3% IN FIRST QUARTER COMPARED TO LAST YEAR WWW.AZERTAG.AZ PUBLISHED:2026/04/13      7 IMPROVED ROAD DESIGN IN MONGOLIA HALVES PREDICTED FATAL AND SERIOUS INJURIES WWW.IRAP.ORG PUBLISHED:2026/04/13      8 PRIME MINISTER N.UCHRAL PRIORITIZES EDUCATION REFORM IN FIRST POLICY ADDRESS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/13      9 MONGOLIA RECEIVED 74 POINTS FOR INTERNET FREEDOM, WHILE RUSSIA RECEIVED ONLY 4 POINTS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/13      10 BRITISH-MONGOLIAN COOPERATION IN THE FIELD OF EDUCATION IS OUR PRIORITY, - AMBASSADOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/13      COP17-ИЙН САНХҮҮЖИЛТ, ХУДАЛДАН АВАЛТАД ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 45.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     "ТА БҮХЭН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙНА" ГЭЖ НАДАД 2-3 УДАА ХАТУУ ХЭЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     Л.ЭНХ-АМГАЛАН: ЭХ ХЭЛЭЭРЭЭ УНШИЖ, ОЙЛГОХ ЧАДВАРЫГ АНГЛИ ХЭЛНЭЭС Ч НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БУЙГ АНХААРУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     "ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН ОРОН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХУВЬ ОЛГОНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     Л.БАТТӨР: АРХИНЫ ХОРДЛОГООР ЖИЛД 1000, САРД 80 ХҮН НАС БАРДАГ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     ҮСХ: ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНЭ ӨМНӨХ ОНООС 5.2 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     АУДИТ: ХӨГЖЛИЙН БАНК СӨРӨГ ДҮГНЭЛТ АВЧ, ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД БОСГОСОН Ч ЗЭЭЛ ОЛГООГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COP17-ийн санхүүжилт, худалдан авалтад гүйцэтгэлийн аудит оруулах хүсэлт гаргажээ www.itoim.mn

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үндэсний хороо өчигдөр хуралдлаа.
Үндэсний хорооны ажлын гүйцэтгэл 55 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зохион байгуулах болон барилгын ногоон бүсийн ажлууд тэг хувьтай байна. Тиймээс ногоон бүс байгуулах ажлыг нийслэлд хариуцуулж, шаардлагатай төсөв мөнгийг батлах болон цахим визний асуудлыг голлон ярилаа. Тус хурлын үеэр зарим гишүүн зохион байгуулах ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авав.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Цахим билетийн ажил бүх хил гаалийн хяналтын байгууллага дээр бүрэн орох боломж нөхцөл бүрдсэн үү. Энийг яг хэн хариуцаж ажиллаж байна. Ядаж Монгол Улсын иргэдээ шалган дээр зогсоогоод байхгүй шууд цахимаар нэвтэрдэг гардаг орчин нөхцөлийг бүрдүүлэх ажил ямар түвшинд байна вэ. Үүн дээр хариу өгөөч.
БОУАӨЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир: Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал н.Болдоор ахлуулсан визний асуудлыг эрхэлсэн дэд хороо байгаа. 2024 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын үеэр Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээн дээр COP17-д оролцох иргэд визний хураамж төлөхгүй чөлөөлөгдөх ёстой гэж заасан. Дэд хороодтой ажилласны үр дүнд зөвхөн тус хуралд зориулсан тусдаа цахим визний хэсэг гаргана. Ингээд Гадаадын иргэн харьяатын албан ёсны хуудас дээр хөгжүүлэлт хийж, тавдугаар сарын 7 гэхэд  Цахим хөгжлийн яамнаас гаргаж буй COP17-ийн веб сайттай холболт хийнэ. Тэгэхээр ирж байгаа зочид визээ цахимаар урьдчилж аваад визний төлбөр төлөхгүй. Визээ цахимаар авсан тохиолдолд Чингис хаан олон улсын нисэх буудал дээр COP17-ийн тусдаа хэсэг гаргаад хурлыг дуустал 19 хоногийн хугацаанд зочдыг хүлээн авна. Мэдээж өндөр дээд болон сайдын түвшинд ирж байгаа хүмүүсийг өндөр дээдийг хариуцсан дэд хороо албан болон албан бус гарцаараа хүлээн авна.
Шадар сайд Н.Номтойбаяр: COP17-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аудитын газрын төлөөллийг оруулъя. Гүйцэтгэлийн аудитыг хиймээр байна. Өмнөх 15 хурлаас гаргасан шийдвэрийн үр дүн биелэлтүүд 87.5 хувьтай гэдгийг задалж үзмээр байна. Урьд урьдны жишиг буюу АСЕМ-ийн үед маш олон асуудал болсон. COP17-д үүнийг давтаж болохгүй. Тэгэхээр дундын гүйцэтгэлийн аудитыг яаралтай оруулах хэрэгтэй. Мөн санхүүжилтэд гүйцэтгэлийн дундын аутид хийх зайлшгүй шаардлага байна.
БОУАӨЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир: Үндэсний аудитын газар шалгалт хийх хүсэлт илгээсэн. Хурал дууссаны дараа есдүгээр сарын 1-ээс аудит оруулах санал өгнө. Бүх талуудыг хамруулж шалгуулах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Үндэсний хороо, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд барилга байгууламжийн 70 тэрбум төгрөгөөр худалдаж авснаас илүү 30 гаруй тэрбум төгрөгөөр түрээсэлчихвэл илүү эдийн засгийн үр өгөөжтэй юм гэдэг санал гаргасан. Улсын төсөв дээр үндсэн хөрөнгө гээд худалдаж авахаар тавьсан учраас улсын төсөвт тодотгол оруулах боломжгүй. Иймээс нийслэл өөрийнхөө урсгал зардал дээр 30 гаруй тэрбум төгрөгийг тавьсан. Өөрөөр хэлбэл нэг удаа хэрэглэгдэх хулдаасан майхан 20 сая ам.доллараас авснаас 10 сая доллараар түрээслээд буцаах нь илүү үр өгөөжтэй байна гээд олон улсын нээлттэй тендэр зарласан. Бид том барилга байгууламжийн ашиглалтыг сайн мэднэ. Манайх шиг 200 гаруй хоног дандаа -15 аас доош хэмтэй байдаг газруудад ийм том арга хэмжээ зохион байгуулахад нэг удаа түрээслээд буцаагаад өгч явуулах нь илүү амар гэдэг агуулгаар цэнхэр бүсийг байгуулж байгаа. Цэнхэр бүс зургадугаар сарын дунд гэхэд ашиглалтад орно. Одоо ногоон бүстэй холбоотой асуудал ярьж байна. Энэ бүсийг өмнө нь Б.Батбаатар сайдын үед  яам  өөрөө хариуцаж ногоон бүсийг байгуулна гэж байсан. Одоо болсон байгуулах хүнгүй болчихлоо нийслэлийг байгуулаач ээ л гэж байна.
БОУАӨЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир: Одоо хамгийн чухал зүйл бол ногоон бүсийн орхигдсон ажлыг эхлүүлэн юм. Ногоон бүс анх нийслэлийн ерөнхий менежер дээр байсан. Тухайн үед үндэсний хорооны хурлаар Барилга хот байгуулалтын сайд н.Энхболдод тус ажлыг хариуцуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу нийслэлийн ажлыг бүрэн шилжүүлсэн. Үндсэндээ улсын төсөвт ногоон бүс дээр нэг ч төгрөг тавигдаагүй. Одоо хувийн хэвшилтэй хамтарч хийе санал гарсан. Ажлын албанаас танилцуулсан танилцуулгад хувийн хэвшлийнхэн өөрсдөө зардлаа гаргаж ногоон бүсийг бариад эргээд түрээсийн хэлбэрээр орлогоо олно гэсэн. Нэг метр кв 700 орчим ам.доллар гэж байгаа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж буцаасан. Улсын төсөв дээр суугаагүй учраас гаднаас орж ирэх хандив тусламжийн чиглэлээр мөн хувийн хэвшилд тодорхой хувийг өөрсдөө гаргаад хийхээр яаралтай зохион байгуулахгүй бол ногоон бүсийн ажил хэцүүдээд байна. Цэнхэр бүсийг хариуцсан нийслэл ногоон бүсийн үндсэн суурь, дэд бүтэц болон талбайг бүгдийг нь татаад дуусгасан. Үндсэндээ ногоон бүс дээр аль нэг хувийн хэвшлийг олж яаралтай ажлаа эхлэхгүй бол болохгүй байна. Энэхүү хурлын бусад ажил нь хоцрогдолтой ч явж байгаа. Харин ногоон бүсийн ажил л гол санаа зовоосон асуудал боллоо.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-04-14