ҮСХ: Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 5.2 хувиар өсөв www.eagle.mn
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2026 оны гуравдугаар сард 98.2 болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Харин өмнөх сараас 0.2 хувиар буурчээ.
Жилийн өсөлтөд салбаруудын үнийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, усан замын тээврийн салбарын үнэ 25.2 хувь, агуулах болон тээврийн туслах үйл ажиллагааны салбар 11 хувь, агаарын тээвэр 9.8 хувь, шуудан, элчийн үйлчилгээ 4.3 хувиар тус тус өссөн нь нийт өсөлтийг бүрдүүлжээ.
Нийт 5.2 хувийн өсөлтийн 2.5 нэгж хувь буюу 48.5 хувийг агуулах болон тээврийн туслах үйл ажиллагааны үнийн өсөлт дангаараа бүрдүүлсэн байна Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-04-13





