1 KAZAKHSTAN AND MONGOLIA COAL COOPERATION: STRATEGIC CENTRAL ASIAN PARTNERSHIP WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/21      2 SPEAKER INSTRUCTS COUNCIL TO DRAFT CIVIL SERVICE LAW REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      3 OFFICIAL WEBSITE OF THE UN CONVENTION COP17 LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      4 HONORED ATHLETE SER-OD BAT-OCHIR FINISHES 54TH AT BOSTON MARATHON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      5 18.4% OF MONGOLIA’S WORKFORCE IS IN THE PUBLIC SECTOR WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/21      6 THE GREAT STEPPE: A NEW AGENDA FOR ASTANA AND ULAANBAATAR WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/21      7 MONGOLIA TO HOST INTERNATIONAL MATHEMATICS COMPETITION 2026 WWW.NEWS.MN PUBLISHED:2026/04/21      8 DRAFT REVISED LAW ON STATE AVIATION SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      9 INTEREST EXPRESSED IN COOPERATION ON ENVIRONMENT SUSTAINABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      10 WHY DID THE GLASSES OF THE YOUNG MINISTER OF HEALTH OF MONGOLIA ATTRACT ATTENTION? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/20      АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3568 ТӨГРӨГ БОЛЖ ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     "ТУУЛ УСАН САН” ТӨСӨЛ 50 САЯ ШОО МЕТР ХҮРТЭЛ УС ХУРИМТЛУУЛАН ҮЕРИЙН ҮЕИЙН ОРГИЛ УРСЦЫГ СААРУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 8 ЖИЛ БОЛГОЖ, ХҮҮ 5 ХУВЬ БАЙХААР БАТАЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     Ц.ГАНСҮХ: Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХОЛБОГДУУЛАН 4 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ НЭЭН, ШАЛГАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ГЕГ: ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН 76.3 ХУВИЙГ БНХАУ-ААС НИЙЛҮҮЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ХХОАТ-ЫН 2025 ОНЫ ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     "УЛААНБААТАР МАРАФОН 2026" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” ном бүтээлээ.  
24 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэгт ШУА, Үндэсний төв архив, МУИС, МУБИС зэрэг байгууллагын 20 судлаачаас гадна МУИС-ийн проректор, Монгол судлалын холбооны захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Стратеги судалгааны хүрээлэнгийн албаны дарга, доктор Ц.Минжин нар редактораар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал зөвлөхөөр ажиллажээ.

Эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол Улсыг уугуул нэрд нийцүүлэн, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.  
“Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр  худалдан авч, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээрх эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ. “Монгол” гэдэг үг угсаатан, үндэстний нэр болж нангиадын түүхнээ ханз үсгээр тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын VI-VII зуунд хамаардаг. Энэ нь үүнээс өмнө монголчууд байгаагүй гэсэн үг биш бөгөөд бид төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан гэх мэтээр нэрлэж байгаад XII зууны үеэс Монгол буюу Их Монгол Улс хэмээсэн түүхтэй.
Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд энэ нэр, дуудлагаа өөрчилж хувиргалгүй өнөөг хүрсэн. Харин дэлхийн улс орнууд хэл, бичиг үсгийн онцлог, харь улсыг нэрлэдэг уламжлал, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлд нэвтэрсэн зэргээс шалтгаалан Монгол хэмээх нэрийг өөр өөрөөр дуудаж, бичиж иржээ.
“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын “Түүхэн сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” I бүлэгт:
XIII-XVIII зууны худам монгол, дөрвөлжин, тод, хятад зэрэг үсгээрх монгол хэлний дурсгал, араб, перс, латин, Цагадай хэлний сурвалж,
Манж, төвд, хятад, япон, солонгос зэрэг дорны хэлээрх сурвалж,
Англи, орос, франц, герман, итали, испани, чех, турк зэрэг өрнийн хэлээрх сурвалж, судалгааг нэгтгэн дүгнэсэн байна.
“Бусад сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” II бүлэгт:
Архивын баримт дахь “Монгол” хэмээх нэрийг он дарааллын дагуу сурвалжлан 1674 оны манж хэлний баримтаас эхлэн 1726 оны худам монгол бичиг, 1912 оны хятад хэл, 1914 оны орос хэлний архивын 15 баримтыг эх зургаар хавсарган, тайлбар хийжээ.
Мөн “Газрын зураг дахь Монгол хэмээх нэрийн судалгаа”-г МЭ-550 оны сурвалжид тэмдэглэсэн Датунь буюу Татар хэмээх нэрээс эхлэн дурдаж, 1459 оны зурагт тэмдэглэсэн Mongul хэмээх нэрээс эхлүүлэн 1794 онд “Mongolia” гэж анх тэмдэглэсэн газрын зургуудын тайлбар, хавсралтуудыг нэгтгэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол үндэстний оршихуйн дархлааг бэхжүүлэх зорилгоор эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлал зэргийг хойч үедээ уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах бодлого баримталж байгаа.
Энэ хүрээнд “Чингис хаан” үндэсний музей байгуулж, алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг залах санаачилга гарган гүйцэлдүүлсэн.
Мөн “Монгол хэл судлал” 15 боть, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Монголын түүхийн иж бүрэн 30 боть ном бүтээж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал болсон морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.



Нийтэлсэн огноо2026-04-15