1 KAZAKHSTAN AND MONGOLIA COAL COOPERATION: STRATEGIC CENTRAL ASIAN PARTNERSHIP WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/21      2 SPEAKER INSTRUCTS COUNCIL TO DRAFT CIVIL SERVICE LAW REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      3 OFFICIAL WEBSITE OF THE UN CONVENTION COP17 LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      4 HONORED ATHLETE SER-OD BAT-OCHIR FINISHES 54TH AT BOSTON MARATHON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      5 18.4% OF MONGOLIA’S WORKFORCE IS IN THE PUBLIC SECTOR WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/21      6 THE GREAT STEPPE: A NEW AGENDA FOR ASTANA AND ULAANBAATAR WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/21      7 MONGOLIA TO HOST INTERNATIONAL MATHEMATICS COMPETITION 2026 WWW.NEWS.MN PUBLISHED:2026/04/21      8 DRAFT REVISED LAW ON STATE AVIATION SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      9 INTEREST EXPRESSED IN COOPERATION ON ENVIRONMENT SUSTAINABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      10 WHY DID THE GLASSES OF THE YOUNG MINISTER OF HEALTH OF MONGOLIA ATTRACT ATTENTION? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/20      АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3568 ТӨГРӨГ БОЛЖ ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     "ТУУЛ УСАН САН” ТӨСӨЛ 50 САЯ ШОО МЕТР ХҮРТЭЛ УС ХУРИМТЛУУЛАН ҮЕРИЙН ҮЕИЙН ОРГИЛ УРСЦЫГ СААРУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 8 ЖИЛ БОЛГОЖ, ХҮҮ 5 ХУВЬ БАЙХААР БАТАЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     Ц.ГАНСҮХ: Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХОЛБОГДУУЛАН 4 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ НЭЭН, ШАЛГАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ГЕГ: ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН 76.3 ХУВИЙГ БНХАУ-ААС НИЙЛҮҮЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ХХОАТ-ЫН 2025 ОНЫ ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     "УЛААНБААТАР МАРАФОН 2026" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Туул усан сан” төсөл 50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсцыг сааруулна www.gogo.mn

Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах, дагуул хотуудын ус хангамж болон Туул голын урсцыг тохируулан ашиглах, нэмэлт эх үүсвэрийг илрүүлэх шаардлага үүссэн.

Эдгээр тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. 

Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дууссан. 

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна.

Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана.

Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.

Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэнэ. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Туул голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт ихсэж, хамгаалалтын байгууламжуудыг хэсэгчлэн барьснаар урсгалын коридор хумигдан, системийн доройтол тасралтгүй үргэлжилсээр байна. Иймд “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсцыг сааруулна. 

Харин “Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл болно. Тодруулбал, уг төслийн хүрээнд авто зам барихаас гадна Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээнэ. Мөн урсцын коридорыг тодорхой болгох, голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах юм.

Эх сурвалж: НЗДТГ



Нийтэлсэн огноо2026-04-21