Л.Энх-Амгалан: Хувьсах зардлын шинэ тогтолцоог батлуулж, боловсролын салбарт дахин цалин ярихгүй байх түүхэн шийдвэр гарлаа www.eguur.mn
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнний талаар Л.Энх-Амгалан сайд танилцууллаа. Тэрбээр,
Нэгдүгээрт, Боловсролын салбарт шинэ, хуучин цалин гэдэг хоёр ойлголттой болчихсон байсан. Мөн 1500 орчим цэцэрлэг, сургууль нийт 70 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын өрөнд орсон байна. НДШ төлөгдөөгүйн улмаас 400 гаруй багш нар декритээ авч чадахгүй. Эмнэлэгт хэвтвэл лист авч чадахгүй, цалингийн зээл авч чаддаггүй ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан. Иймд тавдугаар сарын 1-ээс боловрсолын салбарынхан бүх нэмэгдсэн шинэ цалингаасаа нэмэгдлээ тооцуулж цалингаа авдаг болно. Гурван сар баш нар хохирч байсан асуудалд цэг тавилаа" гэв.
Хоёрдугаарт, “Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Өнгөрсөн хугацаанд хувьсах зардлын тогтолцоо эвдэрсэн. Хөдөө, хотын сургуулийг ялгааг арилгах тогтолцоо нь хувьцах захдал. Нэг хүүхдийг сургах хувьсах зардлын тогтолцоо. Хүүхэд бүр төсөвтэй байх юм. Шинэ тогтолцоог батлуулж түүхэн шийдвэр гаргалаа. Ингэснээр цаашид манай салбар цалин ярихгүй, Үр дүн, гүйцэтгэлд суурилсан тогтолцоо учраас хувьсах зардлаа дагаад явна.
Гуравдугаарт, олон жил болж байгаа сургууль, цэцэрлэгийн сургуулийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан. Энэ онд гэхэд улсын төсөвт зургаан сургууль газаргүй батлагчдихсан байна. Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуудь байгаа. Нэг ангид 50 хүүхэдтэй гэсэн үг. Цаашид ирэх есөн сарын 1-нээс төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль гэх мэтээр задалж, сургуулиудын хэв шинжийг өөрчилнө гэв.
Д.ХАДААН
Нийтэлсэн огноо2026-04-22





