1 MONGOLIA IS REDEFINING STEPPE DIPLOMACY WITH KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      2 15 BUILDINGS, FACILITIES RETURNED TO MUNICIPAL OWNERSHIP OVER THE PAST TWO YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      3 SENDLY NBFI JSC AWARDED BEST MONEY TRANSFER PROVIDER IN MONGOLIA 2026 BY GLOBAL BANKING & FINANCE REVIEW® WWW.GLOBALBANKINGANDFINANCE.COM PUBLISHED:2026/04/28      4 AVSZ RECEIVES ITS FIRST EXPORT ORDER: GONDOLA CARS TO GO TO MONGOLIA WWW.ROLLINGSTOCKWORLD.COM PUBLISHED:2026/04/28      5 ‘BILLIONS OF TREES EXPO’ RUNNING AT CENTRAL STADIUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      6 PLANT-BASED PRODUCT EXPORTS REACH 183,500 TONNES IN ONE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      7 11.2 MILLION LIVESTOCK HAVE GIVEN BIRTH NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      8 STRONG EARTHQUAKE IN MONGOLIA, MAGNITUDE 5.9 RECORDED ON THE RICHTER SCALE WWW.DAILYAUSAF.COM PUBLISHED:2026/04/27      9 SYSTEMIC CORRUPTION CLAIMS DEBATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      10 FUEL SUPPLY SECURED WITH RUSSIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      ЭКСПОРТЫН БООМТУУД ДЭЭРХ ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРЫГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     НОГООН НУУР ОРЧИМД ХИЙМЭЛ НУУР, НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТЕНДЕРИЙН ХАР ЖАГСААЛТЫГ ЗАРЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ӨДӨРТ 4 ТОНН БОРДОО БОЛОВСРУУЛДАГ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ЕАЭЗХ: ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ НЭЭГДСЭН Ч БЭЛТГЭЛ ДУТУУ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     МАН-ЫН БҮЛЭГ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ГЕГ-ЫН АЖИЛТНЫГ ХАХУУЛЬ АВЧ БАЙХАД НЬ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     “ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 2300 ОРЧИМ ӨРХИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИД УЛИРАЛ ЭХЭЛСЭН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ СУЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     МОНГОЛ ДАХЬ ЗАРИМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОХУ-ЫН НЭР ДЭЭР ШИНЭЧЛЭН БҮРТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Экспортын боомтууд дээрх гаалийн байцаагч нарыг уртасгасан цагаар ажиллахыг үүрэг болгожээ www.gogo.mn

Сангийн сайд З.Мэндсайхан Сангийн яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонслоо.

Энэ үеэр Монгол Улсын 2026 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангах, татварын орлогын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Гааль, Татварын ерөнхий газар болон Хилийн боомтын захиргаанд үүрэг болгожээ.

Тухайлбал татварын өр төлбөр үүсэхээс сэргийлэх зорилгоор

татварын ногдлыг хуульд заасан хугацаанд шуурхай барагдуулах,
татвар төлөгчийг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөн туслах, өр төлбөр хуримтлагдах эрсдэлээс хамгаалах, урьдчилж мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулах,
хуримтлагдсан татварын өр төлбөр барагдуулалтыг сайжруулж, төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээдүүд татварын өр төлбөртэй тохиолдолд тухайн өр төлбөрийг ажил үйлчилгээний хөлснөөс суутган тооцох зэргийг чиглэл болгов.
Түүнчлэн экспортын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, үүнтэй холбогдуулан экспортлогч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор нүүрс, зэсийн баяжмалын экспортыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тээврийн зохицуулалтыг оновчтой болгохыг даалгав.

Мөн экспортын боомтууд дээрх гаалийн байцаагч нарыг 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалтыг хийхээс гадна гаалийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газрын цахим системийг холбож, гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарцын байгууламж, нүүрсний шинжилгээний лабораторийг Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Булган, Бичигт боомтод ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болгосон байна. 



Нийтэлсэн огноо2026-04-28