1 ‘BILLIONS OF TREES EXPO’ RUNNING AT CENTRAL STADIUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      2 PLANT-BASED PRODUCT EXPORTS REACH 183,500 TONNES IN ONE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      3 11.2 MILLION LIVESTOCK HAVE GIVEN BIRTH NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      4 STRONG EARTHQUAKE IN MONGOLIA, MAGNITUDE 5.9 RECORDED ON THE RICHTER SCALE WWW.DAILYAUSAF.COM PUBLISHED:2026/04/27      5 SYSTEMIC CORRUPTION CLAIMS DEBATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      6 FUEL SUPPLY SECURED WITH RUSSIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      7 FOREIGN NATIONALS INCREASINGLY CITED FOR VISA VIOLATIONS IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/27      8 CHINESE APT ABUSES MULTIPLE CLOUD TOOLS TO SPY ON MONGOLIA WWW.DARKREADING.COM PUBLISHED:2026/04/24      9 HOW A SINKING LITHOSPHERIC ROOT RAISED MONGOLIA'S HANGAY MOUNTAINS WWW.PHYS.ORG PUBLISHED:2026/04/24      10 MONGOLIA AGREES PETROLEUM PRODUCT SUPPLIES AT DOMESTIC MARKET PRICES WITH RUSSIA WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/24      “ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 2300 ОРЧИМ ӨРХИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИД УЛИРАЛ ЭХЭЛСЭН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ СУЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     МОНГОЛ ДАХЬ ЗАРИМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОХУ-ЫН НЭР ДЭЭР ШИНЭЧЛЭН БҮРТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     НПГ: Т.ДАВААДАЛАЙ НАРЫГ ХӨРӨНГӨ ЗАВШИХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ТАТВАРЫН ДАРААХ ДҮНГЭЭР ₮63,242 НООГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРЫН 30-НЫ ДОТОР ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ТОДРУУЛГА: ГХЯ-ААС ЭРЭЭНИЙ КОНСУЛ З.ЛХАГВАДОРЖИЙН АСУУДЛААР ДОТООД ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ТАВАН НАМ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 50.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     "ХҮННҮ ХОТ"-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 137 ГАРААШИЙГ БУУЛГАЖ ГАЗРЫГ НЬ ЭНЭ ОНДОО ТОХИЖУУЛЖ ДУУСГАНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана www.gogo.mn

Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тус үйлдвэр өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм.

Төслийн ТЭЗҮ-ийг "Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн" боловсруулж, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авсан.

Үйлдвэрийн түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг зарласан.

Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг чөлөөлсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор хогийн цэгээс үүдэлтэй хөрс, усны бохирдол буурч, ил задгай хог шатаалт багасаж, агаарын бохирдол буурах юм. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хог хаягдлын менежментийн тогтолцоо бүрдэнэ.

Энэхүү төсөл нь хогийн цэгүүдийн ачааллыг бууруулах, ил задгай булж устгах аргаас татгалзаж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох стратегийн ач холбогдолтой.

Төсөл хэрэгжсэнээр хогийн цэгүүдийн ачаалал буурч, талбайн тэлэлтийг хязгаарласнаар хотын газар ашиглалт сайжрах бөгөөд хог булшлах талбайг үе шаттай нөхөн сэргээн ногоон байгууламж байгуулж, барилгажилтад ашиглах боломжтой болох юм.



Нийтэлсэн огноо2026-04-27