ТАЗ: 2025 онд 13284 хүн төрийн албанаас гарсан www.gogo.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2026.04.28/ Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж байна.
Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс 2025 онд 330 сум, есөн тосгонд ажиллаж төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Эдгээр сум, тосгонд үйл ажиллагаа явуулдаг төрийн 3400 албан хаагчийг хамруулсан байна.
Энэ талаар ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 4330 төрийн байгууллагад 212611 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь манай нийт хүн амны 6 хувь, ажиллах хүчний 14.5 хувийг эзэлж байна.
Төрийн албан хаагчдын тоо 2024 онтой харьцуулахад 13284 буюу 5.9 хувиар буурсан. Энэ бол УИХ-аар баталсан багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах бодлоготой ойр тоо гарч байна. Албан тушаалын төрлөөр нь авч үзвэл нийт албан хаагчдын:
7.6 хувь нь удирдах
80.4 хувь нь гүйцэтгэх
12 хувь нь туслах ажилтан байна.
Нэгдсэн тоо бүртгэл хөтлөх явцад 2025 онд 27517 онд төрийн албанаас гарч, 14233 хүн төрийн албанд орсон байна. ажлаас гарсан нийт хүмүүсийн 85.2 хувь нь төрийн үйлчилгээнийхэн, 10 хуь нь төрийн захиргааных, 3 хувь нь улс төрийн албан тушаалтан байна гэв.
2024 онд ТАХ-ийн дундаж нас 38 байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 40 болсон гэв.
Гэвч ажлаас гарсан хүмүүсийн дийлэнх нь 9 хувийг ажлаас чөлөөлөх бодлоготой холбоогүй буюу өөрийн саналаар ажлаас гарсан. Ажлаас гарсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна.
Нийтэлсэн огноо2026-04-28





