"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зар www.itoim.mn
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Компанийн товч танилцуулга
1.1. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой ордын төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг төлөөлөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулах “Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх үндсэн зарчимд тулгуурлан, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төслийн үр өгөөжийг Монголын талд хүртээх, газрын хэвлийн баялаг нь Төрийн нийтийн өмч бөгөөд ашигт малтмалын үр өгөөжийг “Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлж одоо ба ирээдүйд иргэн бүрд тэгш, шударга хүртээх, түүнийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм.
Хоёр. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага
1. Компанийн засаглалын зарчим, стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай байх;
2. Хөрөнгө оруулалтын өгөөж, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын онцлогийг ойлгосон байх;
3. Бизнесийн хэлцэл, хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай ашиг сонирхлын зөрчилгүй байх;
5. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй , шүүхийн шийдвэрийн хязгаарлалтгүй байх;
6. Салбарын бодлого, гадаад орчин, зах зээлийн чиг хандлагыг ойлгож, компанийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байх.
7. Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;
Гурав. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага
1. Санхүү, бизнесийн удирдлага, нийтийн удирдлага, эрх зүй, олон улсын эрх зүйн мэргэжлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 12-оос доошгүй жил, үүнээс төрийн болон төрийн өмчийн, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдийн удирдах албан тушаал, төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх (IELTS 7, iBT 100, эсхүл англи хэл дээр үндсэн мэргэжлийн хичээл үзэж дээд боловсролын зэрэг эзэмшсэн байх);
4. Уул уурхайн томоохон хэмжээний төслийн хөрөнгө оруулалт, бизнесийн болон санхүүгийн хэлэлцээрт оролцож байсан туршлагатай байх;
5. Компанийн санхүү, санхүүгийн загварчлал, татварын талаар өндөр мэргэшил, туршлагатай байх (уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн санхүүгийн загварчлал, IPO, бонд, Олон улсын хөрөнгө оруулалтын менежмент, татварын тооцоолол хийж байсан туршлагатай байх);
6. Компанийн засаглал, баялгийн сангийн удирдлага, байгалийн баялгийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх;
7. Оюу толгой төслийн холбогдох гэрээ, хэлэлцээр, маргаан, хөрөнгө оруулалтын гэрээ, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар ажилласан, эсхүл судалгааны ажил хийж байсан туршлагатай байх;
8. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн (CFA, ACCA, мэргэшсэн нягтлан бодогч зэрэг) олон улсын мэргэшсэн шинжээчийн зэрэгтэй, эсхүл зэрэг горилогч бол давуу тал болно;
9. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
10. Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
11. Тэтгэврийн насанд хүрээгүй байх;
Дөрөв. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлага, тухайн албан тушаалын чиг үүрэг);
2. Анкет (Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1 дүгээр хавсралт, 2025 он), товч намтар;
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан байгууллагаас тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);
5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
6. Иргэний үнэмлэхийн лавлагаа (е-mongolia);
7. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia);
8. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт, баталгааны хуудас /Нийтлэг шаардлагын 4, 5 дугаар заалтын талаарх мэдэгдлийг өөрөө боловсруулан, баталгаажуулан ирүүлнэ/;
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia);
10. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
11. Компанийн засаглалын болон бусад сургалтад хамрагдсан тухай баримт, материал.
Тав.Сонгон шалгаруулалтын үе шат
1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг ирүүлсэн огноо, цагийг бүртгэн хүлээн авна.
2. Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан 5 хүртэлх оролцогчийг ярилцлагын шалгалтад урина.
3. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчийн материал, ярилцлагын үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.
4. Хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Гүйцэтгэх захирлаар сонгон баталгаажуулж, гэрээ байгуулна.
Зургаа. Материал хүлээж авах газар, хугацаа
1. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна.
2. Нэмэлт мэдээллийг (976)-99991994 дугаарын утаснаас авна уу.
3. Цахим хаяг: hr@erdenesmongol.mn
Долоо. Анхаарах зүйлс
1. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх бөгөөд нэг pdf файл болгон ирүүлнэ.
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
4. Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтад оролцогч бүрд эргэн хариу мэдэгдэх болно.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ
Нийтэлсэн огноо2026-05-05





