БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И зургаадугаар сарын 13-15-ны хооронд Монгол Улсад айлчилна www.cnbc.mn
• ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах боллоо.
• БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр энэхүү айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх зорилготой ажээ.
• Айлчлалын үеэр Ван И Монгол Улсын төрийн удирдлагатай уулзаж, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И зургаадугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахаар боллоо.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь пүрэв гарагийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү айлчлалын талаар мэдэгджээ.Түүний мэдээлснээр, айлчлалын хугацаанд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн удирдлагатай уулзаж, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.
Хэлэлцээний хүрээнд хоёр тал Монгол, Хятадын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны бодит чиглэлүүд, түүнчлэн олон улс болон бүс нутгийн хэмжээнд харилцан сонирхож буй асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцох ажээ.
Линь Жянийн онцолсноор, БНХАУ болон Монгол Улс нь уул ус, газар нутгаар холбогдсон ойрын хөршүүд бөгөөд хоёр улсын харилцаа төрийн тэргүүн нарын удирдлага дор тогтвортой өссөөр иржээ.
Тэрбээр мөн БНХАУ энэхүү айлчлалаар дамжуулан хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлж, Монгол, Хятадын ижбүрэн стратегийн түншлэлийн харилцааг тууштай ахиулна гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Нийтэлсэн огноо2026-06-12





