1 GENGHIS KHAN'S LEGACY EXPLORED IN EXHIBITION WWW.BBC.COM PUBLISHED:2026/06/28      2 GLOBAL BATTERY GIANT CATL TO INVEST IN ENERGY PROJECT IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      3 THE BANK OF MONGOLIA AND THE PEOPLE’S BANK OF CHINA RENEW THE BILATERAL CURRENCY SWAP AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      4 MONGOLIA OPENS FIRST GREEN STATION FOR EV CHARGING, ROADSIDE SERVICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      5 FIRST-EVER MONGOLIAN PLAYER JOINS ORLANDO MAGIC FOR NBA SUMMER LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      6 THE "ONE MILLION TOURISTS" MYTH: IF YOU CAN'T MEASURE IT, YOU CAN'T MANAGE IT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/28      7 UK GOVERNMENT PLEDGES FUNDING FOR MONGOLIAN CIVIC SPACE AND YOUTH VOTER EDUCATION WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/06/26      8 THE JUDICIAL ENGAGEMENT AND TRANSPARENCY (JET) PROJECT, FUNDED BY THE EUROPEAN UNION HAS SUCCESSFULLY CONCLUDED WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/26      9 GOVERNOR NARANTSOGT EXPECTS INFLATION RELIEF IN LATE 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      10 PM SEEKS WEF COOPERATION ON GREEN DEVELOPMENT, DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      “ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ СОЛИЛЦОХ СВОП ХЭЛЦЛИЙН ЕРӨНХИЙ ГЭРЭЭ”-Г ГУРВАН ЖИЛЭЭР СУНГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28     УЛСЫН ХЭМЖЭЭНД 530.4 ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙЖ, УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ТАРИАЛАЛТ ДУУССАН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28     УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28     ОН ГАРСААР АЛТНЫ ХАНШ 7.7, МӨНГӨНИЙ ХАНШ 20 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР Г.ЭРДЭНЭБАТ, Ж.СҮХБААТАР НАРЫГ ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ГАЦУУРТ БОЛОН ЭРЭЭН-БААВГАЙТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ АШИГЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ 319 НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     Г.ДАМДИННЯМ: 2029 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ЫГ ХӨНДӨХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ИХ БРИТАНИД “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд 530.4 га талбайд тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна www.eguur.mn

Улсын хэмжээнд хаврын тариалалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар нийт 530.4 мянган га-д тариалалт хийжээ. Улаанбуудай, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт долоодугаар сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Тухайлбал, 315.7 мянган га-д улаанбуудай, 46,2 мянга га-д бусад үр тариа, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай тариалалт 59.7 мянган га-аар буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.4 мянган га-аар буюу 20.6 хувиар, малын тэжээл 20.8 мянган га-аар буюу 37.8 хувиар ахиу тариалалттай, харин бусад үр тариа 13.5 мянган га-аар буюу 29.3 хувиар, төмсний тариалалт 0.5 мянган га-аар буюу 4.1 хувиар, тосны ургамал 37.2 мянган га-аар буюу 41.7 хувиар тус тус бага тариалалттай үргэлжилж байна.

ХХААХҮЯ-наас тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийв. Нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ.

Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.



Нийтэлсэн огноо2026-06-28