1 MONGOLIA, RUSSIA, CHINA HOLD TRILATERAL CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/03      2 MONGOLIAN STATE BUDGET RECORDED ALMOST USD280 MILLION DEFICIT IN 2025 WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/03      3 JAPAN, CHINA VIE FOR MONGOLIA'S RARE EARTH RESOURCES WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/02      4 JAPAN, MONGOLIA AGREE TO SHARE PORTION OF GREENHOUSE GAS EMISSION REDUCTIONS ACHIEVED THROUGH DECARBONIZATION TECHNOLOGIES WWW.JAPANNEWS.YOMIURI.CO.JP PUBLISHED:2026/07/02      5 MENDSAIKHAN ZAGDJAV: AGREEMENT REACHED TO REDUCE SHAREHOLDER LOAN INTEREST RATE AFTER FIVE ROUNDS OF NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      6 TAX SUPPORT TO BE PROVIDED TO LEGAL ENTITIES REGISTERED IN VIRTUAL ZONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      7 MONGOLIA ENERGY WORKERS DELAY STRIKE FOR TALKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/07/02      8 RIO TINTO AGREES NEW FINANCIAL TERMS FOR $18BN COPPER MINE PROJECT WWW.FT.COM PUBLISHED:2026/07/01      9 RIO TINTO'S OYU TOLGOI RESET: MONGOLIA PUSHES FOR A BIGGER SHARE OF ITS MINING WEALTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/07/01      10 PRIME MINISTER UCHRAL: GOVERNMENT ACHIEVES HISTORIC BREAKTHROUGH IN OYU TOLGOI NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      280,000 ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ГАДААДААС ХУДАЛДАЖ АВНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЗАР АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИРҮҮЛСЭН ДАРААЛЛААР НЬ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЛБЫН ГОВИЙГ ДЭЛХИЙД ШИНЭЭР ТАНИУЛАХ “ХАНБОГД-ШАР ЦАВ” ГЕОПАРКИЙГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     Э.АНАРЫГ ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     ГОЛОМТ БАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 64 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, БНСУ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЭРЭЭР "РИО ТИНТО"-ИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ӨГӨӨЖИЙГ 53 ХУВЬ БОЛГОЖ БАЙЖ ОНТРЭ ХЭЛЭЛЦЭЭР РҮҮ ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын зөвлөлдөх уулзалт болов www.montsame.mn

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний VII удаагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгуулав.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Лю Бинь нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Орос, Хятадын уламжлалт найрсаг харилцаа, гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, гурван улсын төр, засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажил, өндөр түвшинд хүрсэн тохиролцоонуудын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийв.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт болон төмөр зам, авто зам, транзит тээвэр, логистик, эрчим хүчний дэд бүтцийн төслүүд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаа, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй үйл явц зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Түүнчлэн VII удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр талууд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл болон эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх бусад тэргүүлэх төслүүдийн явцын талаар мэдээлэл солилцов. 

Талууд уулзалтыг ажил хэрэгч, үр дүнтэй болсон гэж дүгнэж, гурван талт хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсоныг ГХЯ мэдээлэв.


Болор.Ж



Нийтэлсэн огноо2026-07-03