1 MENDSAIKHAN ZAGDJAV: AGREEMENT REACHED TO REDUCE SHAREHOLDER LOAN INTEREST RATE AFTER FIVE ROUNDS OF NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      2 TAX SUPPORT TO BE PROVIDED TO LEGAL ENTITIES REGISTERED IN VIRTUAL ZONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      3 MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA TO REACH AGREEMENT ON MUTUAL RECOGNITION OF DRIVER'S LICENSES WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/02      4 MONGOLIA ENERGY WORKERS DELAY STRIKE FOR TALKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/07/02      5 RIO TINTO AGREES NEW FINANCIAL TERMS FOR $18BN COPPER MINE PROJECT WWW.FT.COM PUBLISHED:2026/07/01      6 RIO TINTO'S OYU TOLGOI RESET: MONGOLIA PUSHES FOR A BIGGER SHARE OF ITS MINING WEALTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/07/01      7 PRIME MINISTER UCHRAL: GOVERNMENT ACHIEVES HISTORIC BREAKTHROUGH IN OYU TOLGOI NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      8 STATE BUDGET RECORDED A MNT 1 TRILLION DEFICIT IN 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/01      9 JAPAN TO SUPPLY DIAGNOSTIC EQUIPMENT TO NATIONAL CANCER CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      10 MIAT - MONGOLIAN AIRLINES MULLS 10 AIRBUS JETS WWW.CH-AVIATION.COM PUBLISHED:2026/07/01      Э.АНАРЫГ ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     ГОЛОМТ БАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 64 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, БНСУ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЭРЭЭР "РИО ТИНТО"-ИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ӨГӨӨЖИЙГ 53 ХУВЬ БОЛГОЖ БАЙЖ ОНТРЭ ХЭЛЭЛЦЭЭР РҮҮ ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Голомт банк Азийн хөгжлийн банкнаас 64 сая ам.долларын санхүүжилт авлаа www.itoim.mn

Голомт банк Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран дотоодын бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа, төслүүдийг дэмжих зорилгоор урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийн гэрээг байгууллаа.
Тус санхүүжилтийн хүрээнд Голомт банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгохоос гадна эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, цэвэр усны хэмнэлт, ус дахин ашиглах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа, төслүүдийг санхүүжүүлэх юм.
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар: Голомт банк олон жилийн турш эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон талт чадварыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Мөн Монгол Улс болоод Улаанбаатар хотод тулгамдаад буй агаарын бохирдол, орчны асуудлыг бууруулах чиглэлээр ногоон, хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй болгоход анхаарч ажиллаж байна. Азийн хөгжлийн банкнаас татан төвлөрүүлсэн энэхүү санхүүжилт нь бидний зорилгыг улам бататгасан чухал алхам боллоо. Цаашид ногоон, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж улам бүр нэмэгдэж байна.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора: Голомт банктай хамтран ажилласнаар бид тогтвортой санхүүжилтийн сувгуудыг өргөжүүлж, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд бүтээмж болон орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах болно. Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын тогтвортой өсөлт хөгжил болон санхүүгийн хүртээмжийг дэмжих Азийн хөгжлийн банкны зорилготой бүрэн нийцэж буйг онцолмоор байна.
Голомт банк Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан тогтвортой болон ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг тогтмол санал болгодог.
Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор Голомт банк хөнгөлөлттэй, шинэ зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд байна. Уг зээлийн бүтээгдэхүүн нь гэр хороолол болон зуслангийн бүсийн иргэдэд нарны эрчим хүчний систем, агаарын дулааны насос зэрэг тоног төхөөрөмжийг уян хатан нөхцөлтэйгөөр худалдан авах боломжийг бүрдүүлж буй юм.



Нийтэлсэн огноо2026-07-02