1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 36 PCT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/07/21      2 JADE GAS SECURES A$1BN FUNDING FOR COAL BED METHANE GAS, LNG DEVELOPMENT IN MONGOLIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/07/21      3 PRESIDENT OF TAJIKISTAN ARRIVES ON AN OFFICIAL STATE VISIT TO MONGOLIA WWW.TREND.AZ PUBLISHED:2026/07/21      4 FESTIVAL DIPLOMACY LESSONS FROM MONGOLIA'S NAADAM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/21      5 AI-92 GASOLINE PRICES INCREASE AS RUSSIAN IMPORT COSTS REACH USD 800 PER TON WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/21      6 COP17 VENUE EXTERIOR WORKS REACH 90 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/21      7 ISRAELI TOURISTS ATTACKED WITH AXES AND KNIVES BY MEN SHOUTING ‘HEIL HITLER’ AT MONGOLIA CAMPSITE WWW.COMBATANTISEMITISM.ORG PUBLISHED:2026/07/21      8 KOREA'S MONGOLIAN MINERAL BET MAY BECOME A GEOPOLITICAL TIGHTROPE WALK BETWEEN CHINA, RUSSIA AND THE U.S. WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/20      9 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      10 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ БАЙГУУЛСАН СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ 5 ДАХЬ УДААГАА СУНГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ХЯТАДЫН C919 ОНГОЦ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭ УЛААНБААТАРААС ЭХЛҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НААДМЫН АМРАЛТААР 11 ТОМ ХҮН, 2 ХҮҮХЭД УСАНД ОСОЛДОЖ, ЭНДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     АҮЭБЯ:"БАДРАХ ЭНЕРЖИ"-ИЙН ЗӨВШӨӨРШЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 57.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     2030 ОН ГЭХЭД ГАЗАР НУТГИЙНХАА 30 ХУВИЙГ ХАМГААЛАЛТАД АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/20     МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АҮЭБЯ:"Бадрах Энержи"-ийн зөвшөөршлийн ажлыг эрчимжүүлнэ www.news.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өнөөдөр /2026.07.20/-ийн ээлжит шуурхай хуралдаан болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө. Хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, хэлтэс, харьяа байгууллагуудын ажлын хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон холбогдох мэдээлэлтэй танилцав.

Хуралдаанаар дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,

Шатахууны агуулах, савны бүтээн байгуулалт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын явцыг шуурхай нэгтгэн танилцуулж, шаардлагатай дэмжлэг байгаа эсэхийг тодруулан, хэрэгцээтэй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах. Зээлийн санхүүжилт авч чадаагүй тохиолдолд дараагийн бэлэн компаниудын мэдээллийг Монголбанкинд уламжлах
"Алт-3" аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох яамдад санал авахаар яаралтай хүргүүлэх;
"Бадрах Энержи" компанитай холбоотой зөвшөөрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхэд бэлэн болгох;
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх салбарын асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангаж, шаардлагатай танилцуулга, мэдээллийг шуурхай боловсруулан бэлэн байдлыг хангах;
Төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай гүйцэтгэн, ажлын үр дүн, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
 Салбарын бодлого, чиглэлийн асуудалд онцгой анхаарч ажиллах;
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийг бүрэн хангах;
Салбарын сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах.
Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад өгөгдсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, ажлын уялдаа холбоог сайжруулан, үр дүнд чиглэсэн, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.



Нийтэлсэн огноо2026-07-21