1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 36 PCT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/07/21      2 JADE GAS SECURES A$1BN FUNDING FOR COAL BED METHANE GAS, LNG DEVELOPMENT IN MONGOLIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/07/21      3 PRESIDENT OF TAJIKISTAN ARRIVES ON AN OFFICIAL STATE VISIT TO MONGOLIA WWW.TREND.AZ PUBLISHED:2026/07/21      4 FESTIVAL DIPLOMACY LESSONS FROM MONGOLIA'S NAADAM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/21      5 AI-92 GASOLINE PRICES INCREASE AS RUSSIAN IMPORT COSTS REACH USD 800 PER TON WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/21      6 COP17 VENUE EXTERIOR WORKS REACH 90 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/21      7 ISRAELI TOURISTS ATTACKED WITH AXES AND KNIVES BY MEN SHOUTING ‘HEIL HITLER’ AT MONGOLIA CAMPSITE WWW.COMBATANTISEMITISM.ORG PUBLISHED:2026/07/21      8 KOREA'S MONGOLIAN MINERAL BET MAY BECOME A GEOPOLITICAL TIGHTROPE WALK BETWEEN CHINA, RUSSIA AND THE U.S. WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/20      9 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      10 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ БАЙГУУЛСАН СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ 5 ДАХЬ УДААГАА СУНГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ХЯТАДЫН C919 ОНГОЦ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭ УЛААНБААТАРААС ЭХЛҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НААДМЫН АМРАЛТААР 11 ТОМ ХҮН, 2 ХҮҮХЭД УСАНД ОСОЛДОЖ, ЭНДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     АҮЭБЯ:"БАДРАХ ЭНЕРЖИ"-ИЙН ЗӨВШӨӨРШЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 57.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     2030 ОН ГЭХЭД ГАЗАР НУТГИЙНХАА 30 ХУВИЙГ ХАМГААЛАЛТАД АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/20     МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хятадын C919 онгоц олон улсын нислэгээ Улаанбаатараас эхлүүлнэ www.news.mn

БНХАУ-ын зохион бүтээж, үйлдвэрлэсэн C919 зорчигч тээврийн онгоц наймдугаар сарын 12-ноос эхлэн Бээжин-Улаанбаатарын чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж эхлэх гэж байна. Энэ нь тус онгоцны олон улсын анхны тогтмол зорчигч тээврийн нислэг болох юм. Нислэгийг БНХАУ-ын үндэсний агаарын тээврийн “Air China” компани үйлдэнэ. Тус компанийн нислэгийн хуваарийн дагуу CA723 дугаартай C919 зорчигч тээврийн онгоц Бээжингийн Капитал олон улсын нисэх буудлаас 15:00 цагт хөөрч, Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх буудалд 17:15 цагт буухаар төлөвлөгдөж байна. Харин CA724 дугаартай буцах нислэг Улаанбаатараас 18:30 цагт хөөрч, Бээжинд 20:35 цагт газардах аж.

 C919 онгоцны Улаанбаатарын чиглэлд хийх нислэг нь Хятадын дотооддоо хийх нислэгээс гадна хийх гэж буй анхны олон улсын тогтмол нислэг болох юм

Бээжин-Улаанбаатарын агаарын зам 1958 оноос эхтэй бөгөөд одоогоор “Air China” болон Монголын үндэсний агаарын тээврийн “МИАТ” компаниуд тус чиглэлд нислэг үйлдэж байна.

C919 нь БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн анхны үндсэн их биетэй зорчигч тээврийн онгоц юм. Тус онгоцыг төрийн өмчит “Commercial Aircraft Corporation of China” буюу “COMAC” компани үйлдвэрлэдэг бөгөөд “Boeing”, “Airbus” компанийн ижил ангиллын онгоцтой өрсөлдөх зорилготой. Онгоцны үндсэн загвар нь 158-192 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 4,075-5,555 км хүртэлх зайд нисэх боломжтой.

Хятадын Иргэний нисэхийн удирдах газраас 2022 оны есдүгээр сарын 29-нд тус онгоцны загварын гэрчилгээг олгож, анхны C919 онгоцыг мөн оны арванхоёрдугаар сарын 9-нд захиалагчид хүлээлгэн өгчээ. Улмаар 2023 оны тавдугаар сарын 28-нд дотооддоо арилжааны нислэгээ үйлдэж эхэлсэн байна.

2026 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар C919 онгоц 42 мянга гаруй арилжааны зорчигч тээврийн нислэг үйлджээ. “Air China” компани одоогоор 12 ширхэг C919 онгоц хүлээн авсан бөгөөд Бээжин-Хонконгийн чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байна. Ийнхүү C919 онгоцны олон улсын тогтмол нислэгийн анхны чиглэл Улаанбаатар болж байгаа нь Хятадын дотоодын агаарын хөлгийн үйлдвэрлэл олон улсын зах зээлд тэлж буйн нэгэн илрэл болж байна.



Нийтэлсэн огноо2026-07-21