1 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      2 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      3 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      4 NATIONAL GUARD OFFICER ADMITS USING GOVERNMENT TRAVEL CARD TO SUPPORT SECRET SECOND WIFE WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/30      5 CAREC SECRETARIAT BRIEFS COMMERCE MINISTER ON REGIONAL TRADE AGENDA, MONGOLIA MINISTERIAL CONFERENCE WWW.APP.COM.PK PUBLISHED:2026/07/30      6 FROM READINESS TO ACTION: MONGOLIA'S CARBON MARKET JOURNEY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/30      7 ANCIENT IRRIGATION SYSTEM FOUND IN MONGOLIA SHEDS NEW LIGHT ON EARLY TURKIC FARMING WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/07/30      8 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      9 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      10 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХАГАС КОКС БОЛОН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     УЛСТӨРЧДИЙН ЭЕРЭГ РЕЙТИНГИЙГ У.ХҮРЭЛСҮХ, СӨРӨГ РЕЙТИНГИЙГ Н.УЧРАЛ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     БОРЖИН БРОДЮРЫН ШИНЭЧЛЭЛ АУДИТЫН ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АМГТГ: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 17, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй байна www.eagle.mn

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар шатахууны нийлүүлэлтийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр " Ойрх Дорнодод АНУ-аас үзүүлж буй дайралттай холбоотойгоор газрын тосны үнэ огцом өссөн. Тухайлбал, долоодугаар сарын эхний долоо хоногт нэг тонн дизель түлшний үнэ 100 ам.доллароор өссөн. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ өдөр бүр хэлбэлзэж байна.

Монгол Улс шатахууныхаа хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг.  ОХУ-ын хувьд нөхцөл байдал хүнд байна. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртөж, үйлдвэрлэлд нь хүндрэл үүссэн. Улмаар АИ-92 төрлийн автобензинээ Евро-5 стандарт руу шилжүүлсэн. Халдлагаас болж нефтийн хомсдол үүссэн учраас нөөцийг бүрдүүлэх, үнээ тогтвортой хангаж барихын тулд Евро-3-т шилжиж байгаа. Энэ мэт олон улсын зах зээлд нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна.

Бид нийт шатахуун түгээх станцуудынхаа нөөцийг бүрэн бүрдүүлэхээр нэгдүгээр сард 107 мянган тонн, хоёрдугаар сард 102, гуравдугаар сард 95, дөрөвдүгээр сард 86 мянган тонн гэх мэтээр бүх нөөцийн савнуудаа дүүргэсэн. Тавдугаар сар гэхэд бүх сав дүүрэн байсан тул 708 вагон хойшоо явах боломжгүй байсан. Улмаар энэ нөөцөө орон нутгууд руу хүргэж шатахууны хэрэгцээгээ хангаж байгаа.

Хэрэв бид шатахууны гурван сарын нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг өмнө нь бүрдүүлсэн байсан бол ийм хүндрэлтэй нөхцөлд он дуустал тогтвортой нөөцтэй байх боломжтой байх байсан.

Засгийн газрын тогтоолоор 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун хадгалах сав барихаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд холбогдох санхүүжилтийг шийдвэрлэж, 50 мянган тонн багтаамжтай агуулах барих гэрээг байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоног, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй байна" хэмээв.



Нийтэлсэн огноо2026-07-30