1 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      2 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      3 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      4 IN MONGOLIA, A GLOBAL TECHNOLOGY FOR "BURNING" CANCER CELLS WITH HEAT IS BEING IMPLEMENTED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/29      5 4,127 DELEGATES OFFICIALLY REGISTERED FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      6 COAL OUTPUT SURGES RISES 49% Y-O-Y TO RECORD HIGH IN H1CY'26 WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/07/29      7 ASIAN DEVELOPMENT BANK DISCUSSING RISK-LAYERED DISASTER RISK TRANSFER WITH MONGOLIA WWW.ARTEMIS.BM PUBLISHED:2026/07/29      8 SURVEILLANCE CAMERAS IN PROHIBITED AREAS REMOVED WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/07/28      9 FLOOD WARNING ISSUED: RIVER LEVELS CONTINUE TO RISE ACROSS MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      10 MONGOLIA RECEIVES 417.6 THOUSAND TOURISTS IN FIRST HALF OF THE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙД БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 417.6 МЯНГАН ЖУУЛЧИН МОНГОЛД ИРСНЭЭС 154.8 МЯНГА НЬ ОХУ-ЫН ИРГЭД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     УКРАИН ОХУ-ЫН ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН ЯМАР БАЙГУУЛАМЖУУДАД ЦОХИЛТ ӨГӨӨД БАЙНА ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     АЛЛАГА, ХЯДЛАГА, ЗҮЙ ЗОХИСГҮЙ АГУУЛГА БҮХИЙ БИЧЛЭГ ТҮГЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ҮСХ: ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 435.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     БНСУ-Д МОНГОЛ УЛСЫН 60 МЯНГАН ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COP17-г зохион байгуулахад 250 тэрбум төгрөг зарцуулж, 150-170 тэрбум төгрөг олно www.itoim.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд болно. Бэлтгэл ажлын талаар өнөөдөр БОУАӨЯ-ны удирдлагууд мэдээлэл өглөө.

COP17 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд цэнхэр, ногоон гэсэн хоёр бүстэй байна. Цэнхэр бүсийн бэлтгэл ажил 73 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дуусан даруйд НҮБ-д хүлээлгэж өгөх юм байна. Энд олон улсын зочид төлөөлөгчдийн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болох бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангана.

Харин ногоон бүсэд хурлыг сонирхсон хүн бүхэн очиж танилцах боломжтой аж. Зохион байгуулагчдын зүгээс түгжрэлийг зохицуулахын тулд урьдчилсан байдлаар ойролцоо захуудын нээх, хаах цагийн өөрчилж магадгүй. Тухайлбал, хурал 09:00-18:00 цагт үргэлжлэх учраас захын нээх, хаах цагийг зөрүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ шийдвэрийг нийслэлээс гаргана. Мөн авто замыг хаахгүй ч шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг татна гэж мэдэгдлээ.


COP17-д өнөөдрийн байдлаар 4127 хүн оролцохоор бүртгүүлжээ

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаар хэлэлцдэг дэлхийн хамгийн том, өндөр түвшний энэхүү бага хуралд 197 орны төлөөлөл ирнэ. Хорь хүрэхгүй хоногийн дараа болох тус хурлын бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. COP17 хуралд өнөөдрийн байдлаар 4127 хүн оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байна. Эндээс дурдахад:

• Шадар сайдын түвшний 1,

• Байгаль орчны сайд болон салбар хариуцсан сайдын түвшний 66,

• Дэд сайд 29,

• Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 4,

• НҮБ-ын агенлагийн удирдлагын түвшний 5,

• Банк санхүүгийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүн оролцохоор бүртгүүлжээ.


Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд хувьд 6-8 мянган орчим төлөөлөгч оролцсон тохиолдолд зочид буудал, хоол, бэлэг дурсгал, худалдан авалт зэргээс 150 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ. Харин 6000 хүнээс доош бол 120 тэрбум, 8000 дээш төлөөлөгч оролцвол 170 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэсэн тооцоолол гарсан байна.

COP17 хурлын зохион байгуулах нийт төсөвт өртөг нь 301 тэрбум бөгөөд гурван жилд хувааж баталсан. 2025 онд 72 тэрбум, 2026 онд 167 тэрбум, 2027 онд 50 тэрбум төгрөгийг төсөвт суулгах замаар гаргажээ. Төсөвт өртгийг аль болох хэмнэж илүү өртөг гаргахгүй байхаар зорьж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир онцлов.

Тэрээр, "Хурлын зохион байгуулалтыг хариуцаж байгаа 12 дэд хороо болон яамдаас эрэлт хэрэгцээ байна гэж нэмэлт санхүүжилт хүсэж байгаа. Ирсэн саналыг байж болох хэмжээнд нь танаж байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн яам гэхэд олон шинэ машин, тоног төхөөрөмж авна гэж санхүүжилт хүссэн. Бид ямар нэг шинэ машин тэрэг авахгүй, тоног төхөөрөмж авахгүй. Та бүхэн өнөөдрийнхөө бүх хүчин чадлаар ажил гэсэн хариу өгсөн.  АСЕМ-ийн үед зочид төлөөлөгчдийг тосож авахын тулд олон машин авч байсан. Энэ удаа төрийн авто баазад машин шинээр авахгүй. Төрийн байгууллагад байгаа бүх автомашиныг үзлэг хяналтад оруулж, шаардлага хангасан автомашинуудыг дайчилна. Хурлын үеэр 150 машиныг ажиллуулна.  Тэнд ажиллах жолоочийн хөлс, бензин шатахууны үнийг төлнө. Энэ мэтчилэн төсвийн хэмнэлтийг гаргаж ажиллахыг зорьж байна. Ирэх жилийн төсөвт төлөвлөсөн 52 тэрбум төгрөгийг авахгүйгээр, одоо баталсан төсөвтөө багтаан шийднэ. Үндсэндээ энэ хурлыг 250 тэрбум төгрөгийн төсвөөр хийхээр шийдсэн. Дэд хороодоос ирсэн нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг хандив, тусламжаар шийдэж байгаа” гэв.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: Манай улсад томоохон хурал болсон жишээ гэвэл АСЕМ байна. Энэ хурал өнөөг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд дандаа хардлага, сэрдлэг, санхүүгийн дарамтад явж байгаа.  Иймээс энэ удаагийн хурлаар хэдий хэмжээний мөнгө төгрөг зарж ямар хэмжээний арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа вэ гэдгээ тодорхой тайлбарлаж өгч байгаа. Монгол Eлсад COP17 хурлыг зохион байгуулсанаар хамгийн чухал зүйл бол төр хувийн хэвшлийн түншлэл. Байгаль орчныг нөхөн сэргээх, урьдчилан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтыг татаж аваад нэн хөнгөлөлттэй зээлүүдээр үйл ажиллагаагаа тэлэх боломжууд нээгдэнэ. Энэ нь эргээд байгаль орчинд үзүүлээд байгаа нөлөөллийг бууруулах, үр хүүхдийн маань үр хүүхдүүдэд эерэг үр нөлөө үзүүлэх томоохон ач холбогдолтой. Бид анх удаа ийм том хурлыг зохион байгуулж байна. 2026 оныг төсвийг төлөвлөхдөө алдсан зүйл зөндөө бий. Урсгал зардал, хэвлэл мэдээлэл, зам тээвэр, аялал жуулчлал дээр ч алдаа байна. Жишээлбэл, хуваарьт автобус явуулахдаа зардал мөнгө тавиагүй. Энэ мэтчилэн дутагдсан мөнгийг хандив тусламжаар зохион байгуулья гээд маш олон уулзалтыг хийж, ярилцлаа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Засгийн газраас  3.5 тэрбум, Эрдэнэ Монгол ,Энержи Ресурсаас тус тус 500 тэрбум нийт 4.5 тэрбум төгрөгийн хандив тусламж орж ирсэн. Саудын Араб 2 сая ам.доллар буюу 7 орчим тэрбум төгрөг, Оюу толгой, Рио тинто болон бусад байгууллага хандив тусламж өгнө гэж амласан. Гэхдээ одоогоор орж ирээгүй байна. Бид эхний орсон мөнгөнөөсөө төсвийн дутагдалтай байгаа газрууд руу гаа шилжүүлсэн. Улсын төсөвд ногоон бүс болон хэвлэл мэдээлэлд зарцуулах мөнгийн тусгаагүй. Иймээс хандив тусламжаас орж ирсэн мөнгөө эдгээрт зарцуулна. Хурлын хүрээнд Euronews-тэй гэрээ байгуулж, улсаа сурталчлахаар болсон. Үүний зардал нь нийт 220 мянган ам.доллар бөгөөд Европийн холбоо хандив тусламжийн хүрээнд уг зардлыг өөрөө гаргахаар байгаа.


COP17-д 15 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

COP17 хуралд гадаадын болон дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар нийт 15 орчим тэрбум төгрөгийг босгожээ.


Гадаадын зээл тусламж:

• Европын хөрөнгө оруулалтын банк 200 сая евро
• Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг гэж 3.3сая доллар
• БНФУ 1 сая ам.долллар
• Азийн хөгжлийн банк 500 мянган ам.доллар
• Льюксембургийн улс бол 5 сая еврогийн амлалт өгөөд байна. Мөн Дэлхийн банк 100 сая ам.долларын зээл олгох асуудлыг ярилцаж байна.


Хандив тусламж өгсөн дотоод хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж:

• Рио Тинто монгол 1 тэрбум
• Оюу толгой ХХК 1 тэрбум
• Электрик моторс корпорейшн 500 сая
• Энержи Ресурс ХХК 500 сая
• Эрдэнэ Монгол ХХК 500 сая
• Коко Кола 460 саяын бараа бүтээгдэхүүн
• Бадрах Энержи 500 сая
• Мөнх Ногоон амьдрах нийгэмлэг тохижилтонд зориулж 400 сая төгрөгийн цэцэг
• BIB дисковэр компани 212 сая төгрөгийн ажил, үйлчилгээ
• Хас Банк 200 сая
• Макс Экс компани 100 сая
• Улаанбаатар принт хэвлэлийн чиглэлээр
• Тэсо групп ажил үйлчилгээний чиглэлээр
• Арадай трэйд компани бараа үйлчилгээний чиглэлээр
• Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн асраа ашиглуулахаар болжээ.

 

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ



Нийтэлсэн огноо2026-07-29