1 BAGAKHANGAI–KHUSHIG VALLEY–EMEELT RAILWAY TO OPEN NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/13      2 MONGOLIA'S CENTRAL BANK TIGHTENS MONETARY POLICY: KEY RATE INCREASED TO 12.5% WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/13      3 KOREAN HOSPITALS EXPAND MEDICAL OUTREACH IN MONGOLIA, SHIFT FOCUS TO LOCAL CAPACITY WWW.KOREABIOMED.COM PUBLISHED:2026/08/13      4 BORDER TOWNS BRIDGED BY MORE THAN A ROAD WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/13      5 MONGOLIA USES UN PASSENGER DATA SYSTEM TO IDENTIFY SMUGGLING, DRUG TRAFFICKING AND OTHER BORDER THREATS WWW.HSTODAY.US PUBLISHED:2026/08/13      6 MONGOLIA'S LOST OPPORTUNITIES FROM COPPER WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM PUBLISHED:2026/08/13      7 AIR CHINA C919 LANDS IN MONGOLIA USING BILATERAL AIRWORTHINESS WORKAROUND WWW.TECHTIMES.COM PUBLISHED:2026/08/13      8 43,000 PASSENGER CARS IMPORTED IN THE FIRST HALF OF 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      9 OIL REFINERY CONSTRUCTION TO BE INTENSIFIED AND LEGISLATIVE BOTTLENECKS REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      10 TEN YEARS OF 'HUNNU ROCK': THE HU LAUNCHES NEW WORLD TOUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      ГЕГ: ГААЛИЙН ЗӨРЧИЛ ӨНГӨРСӨН ОНООС 18 ХУВИАР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГАДААД УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО 58.2 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ШХАБ-Д ХАРИЛЦААГАА АХИУЛАХ ХАМГИЙН БОЛОМЖИТ НЭР ДЭВШИГЧИД НЬ МОНГОЛ, АЗЕРБАЙЖАН ГЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     “BYD” -ИЙН ТАНИЛЦУУЛСАН БАТАРЕЙД СУУРИЛСАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН "SKY SHUTTLE" ТӨСЛИЙГ УЛААНБААТАР ХОТ ДЭМЖИНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     177 КМ ТӨМӨР ЗАМЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БАРЬЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     АНХААРУУЛГА: ЦЭНХЭР ХУВАНЦАР САВНААС ИЛЭРСЭН ХАР ТУГАЛГА ХҮЛЦЭХ ХЭМЖЭЭНЭЭС 60–72 ДАХИН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ОЛОН УЛСЫН ТОГТМОЛ НИСЛЭГИЙГ ЭХЛҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ТҮЛШ, БИТУМ ТАСАРЧ, ЗАМЫН ТӨСЛҮҮД ЗОГСОХОД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     Ц.САНДАГ-ОЧИР: МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР ӨСГӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

177 км төмөр замыг Монголчууд өөрсдөө барьж байна www.gogo.mn

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн чиглэлд төмөр замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Багахангай-Хөшигийн хөнлдий-Эмээлт-Шувуун фабрик чиглэлийн замын нийт урт 127.1 км. 

87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусжээ. Одоо Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажлууд үргэлжилж байна. 

​Энэхүү төмөр зам нь Багахангай дүүрэг дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдоно.

​Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь III зэрэглэлийн ачаа тээвэр, зорчигч тээврийн зориулалттай бөгөөд гол замын урт 127,1 км, дэлгэмэл урт нь 177,4 км байна. 

Туул гол дээгүүр 476 метр урт, Монголын хамгийн урт төмөр замын гүүрийг барьж байна. Бүтээн байгуулалтад 95 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 гаруй монгол хүн оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр бий болно. 

Монгол компаниуд, монгол инженерүүд, Монголын төмөр замчид энэ бүтээн байгуулалтыг өөрсдийн хүчээр хийж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. 

Өдөрт 316-1,800 том оврын автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохгүй болно. 

Хот дундуур тээвэрлэдэг түлш, шатахуун, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн ачааг хотоос гадуур тээвэрлэнэ. Төмөр замын хөдөлгөөнөөс шалтгаалан хоногт дунджаар 144 минут хаагддаг хөдөлгөөнийг 21-120 минутаар бууруулах боломж бүрдэнэ. 

Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ төсөл урт хугацаандаа 294 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Мөн Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс биш, тээвэр, логистикийн шинэ зангилаа болно. 

Нэг үгээр, 127 км төмөр замын үр дүн төмөр замаасаа ч том. Ачааг нийслэлээс гарган, түгжрэлийг бууруулна. Аюултай ачааг хүн ам төвлөрсөн газраар тээвэрлэхгүй. Хөшигийн хөндийн хөгжлийг нээх зэрэг олон давуу талтай.

Богд уулын урдуур тавьсан энэ төмөр замын эхний  87 км-г нь жил хагасын дотор барьжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд бүтээн байгуулалт эхэлсэн.  Гурван зөрлөг, дөрвөн өртөөтэй, 1200 метр урт есөн төмөр бетон гүүртэй, 127 ширхэг ус болон иргэд, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төмөр бетон хоолойнуудтай байна.  

Галт тэрэгний хөдөлгөөний улмаас нийслэлд өдөрт 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг. Энэ хугацаа 90 хувиар буурна. 
 
Цаашлаад нийслэлийн төвлөрлийг сааруулж, Хөшигийн хөндийн тээвэр ложистикийн төв, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хот байгуулах үндэс суурь болно. Мянга шахам хүн шинэ ажлын байртай болох бөгөөд тэдний тэдний 300 орчим нь орон нутгийн иргэд байх юм. 
 
Төмөр зам бол хөгжлийн сүлжээ хөгжлийн төмөр судас гэдэг. Энэ төмөр замыг ашиглаж эхэлснээр Улаанбаатарт байрладаг 13 ачаа терминалыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлнэ. 

Төмөр замын шугамын 88-р км-т байрлах өртөөнөөс салаалсан олон төрөлт ачаа тээврийн нэгдсэн терминал, төмөр замын шугамын 102-р км-т байрлах өртөөнөөс салаалсан төмөр замын аюултай ачааны нэгдсэн терминалыг барихаар төлөвлөжээ.​



Нийтэлсэн огноо2026-08-13